Та машинаа солих гэж байна уу эсвэл анх удаа авах гэж байна уу? Машин авах нь томоохон худалдан авалтын шийдвэр бөгөөд сонголтоосоо хамаарч бид багагүй хэмжээний санхүүгийн эрсдэлийг хүлээж байдаг. Хийсэн сонголтондоо хэрхэн илтгэлтэй байх вэ?

Бид жолооч нарын машин худалдаж авахдаа гаргадаг түгээмэл алдаанууд болон тэдгээрээс хэрхэн зайлсхийх талаар зөвлөмжийг хүргэж байна.

1.Үнэд хэт их анхаарах

Хэрэглэгчдээс “Машин худалдаж авахад хамгийн их санааг тань зовоодог зүйл юу вэ?” гэж асуухад 50-иас илүү хувь нь “Бодит өртгөөс нь илүүг төлөх”, “Үнэ дээр хулхитуулах” гэсэн хариулт өгчээ. Хэрэглэгчид дэлгүүрээс хүнс, хувцас авахдаа, тэр бүү хэл байр, байшин авахдаа “Энэ надаас илүү мөнгө аваад байна” гэж боддоггүй хэрнэ, машин авахдаа үнэ дээр хамгийн их санаа зовох нь бий. Үнэ бол шинээр машин худалдаж авах үйл явцын ердөө нэг хэсэг.

Бид машин авахдаа өөрсдөөсөө ингэж асуудаг: Би сайн наймаа хийж чадсан уу? Миний сонголт төлсөн мөнгөтэйгөө нийцэж байна уу? Өөрөөр хэлбэл бид тухайлсан нэг машины үнэ хүмүүсийн төлдөг дундаж үнээс их үү бага уу гэдгийг мэдэхийг үргэлж хүсэж байдаг. Явсан гүйлт, хэрэглээний нөхцөл өөр өөр учраас, яг адилхан хоёр машин олж, үнийн хувьд харьцуулна гэдэг боломжгүй.

Үнэ хэдий чухал ч, хэрэгцээндээ тохирсон машин авах нь илүү чухал. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдгийг санахад илүүдэхгүй.

2. Хангалттай туршиж үзэхгүй авах

Машиныг унаж үзэхгүй авна гэдэг бол хувцсыг өмсөж үзэхгүй авахтай адилхан. Өмсөж үзээгүй авсан хувцас танд таарах эсэх нь тодорхойгүй шүү дээ. Та амьдралынхаа багагүй хугацааг жолооны ард өнгөрүүлдэг учраас өөрт эвтэйхэн, таарч тохирсон машинаа олох нь чухал.

Машиныг бүрэн дүүрэн үнэлэхийн тулд дор хаяж 30 минут барьж үзэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

3. Ирээдүйг бодолцож үзэхгүй байх

Таны авах гэж буй машин хэдий өнгө зүс, үйл ажиллагаа сайтай ч урт хугацаандаа таны хэрэгцээнд бүрэн нийцэхгүй байж болно. Мэргэжилтнүүд машин худалдаж авахдаа аюулгүй байдал, үнэ, найдвартай байдал, үнэлгээ, бусад хүмүүсийн сэтгэгдэл зэрэг хүчин зүйлсийг ирэх 5 жилээр тооцж үзэхийг зөвлөдөг. Гэр бүлтэй болж, илүү том машин хэрэгтэй болбол яах билээ? Эсвэл илүү жижиг, өртөг багатай машин ашиглах шаардлага тулгарвал? Та авсан машинаа хэр удаан унах гэж төлөвлөж байгаа, тэр хугацаанд танд ямар хэрэгцээ үүсэж болох талаар шийдвэр гаргахын өмнө тунгаах хэрэгтэй.

4. Ашиглалтын зардлыг тооцож үзэхгүй байх

Машин худалдаж авах шийдвэр гаргах үед таны Сэтгэл хөдлөлийн тархи тань аль хэдийнээ машинаа худалдаж аваад, салхи татуулаад давхиж байгаагаа төсөөлж байдаг. Харин Хэрсүү тархи тэр үед: “Ийм хурдан шийдвэр гаргахгүй шүү. Энэ зөв шийдвэр мөн үү? Найдвартай машин мөн үү? Гүйлт нь хэд вэ? Буцааж зарахад үнэ цэнэ нь хэр унах бол?” гэж бодож байдаг. Тэгээд та энэ бүх сэтгэл хөдлөл, асуултуудаа хооронд нь нийцүүлэх, шийдвэрээ зөвтгөх шалтгаануудыг хайж эхэлнэ.

Жишээ нь та арай илүү үнэ төлөөд шинэ машин авснаа зөвтгөхийн тулд өөрөө өөртөө энэ машиныг 10 жил ашиглана гэж итгүүлнэ. Гэхдээ энэ тооцоолол (ирээдүйн үнэ цэнийг тооцох тооцоолол ч гэсэн) хэт өөдрөг байх магадлалтай бөгөөд сэтгэл судлаачид үүнийг Өөдрөг үзлийн өрөөсгөл гэж нэрлэдэг. Гэрлэж байгаа хүн бүр гэрлэлт насан туршийнх гэж боддог, харин нийгэм судлаачдын үзэж буйгаар нийт гэрлэлтийн 40-50% нь салалтаар төгсдөг байна. Тиймээс авч буй машинаа 10 жил унана гэж бодохын өмнө дундаж машин эзэмших хугацаа 59 сар гэж судалгаагаар тогтоогдсон байдгийг санаарай.

Түүнчлэн шатахуун зарцуулалтад хэт их анхаарч, бусад татвар, даатгал, засвар үйлчилгээний зардлыг тоохгүй байх нь буруу.

5. Хэт өндөр хүлээлттэй байх

Өнөөгийн хэрэглэгчид хэт их сонголтын дунд байгаа нь буцаад сэтгэл ханамжгүй байхад нөлөөлж байна гэж сэтгэл судлаачид үздэг. Энэ олон сонголтын дунд бид хамгийн төгсийг л сонгох ёстой гэсэн дарамтад ордог бөгөөд сайн сонголт хийгээгүй мэт санагдсан үедээ сэтгэлээр унадаг.

Бидний сонгосон бүтээгдэхүүн төсөөлсөн хүлээлтэд хүрэхгүй бол урам хугардаг. Маш ховор тохиолдолд л хийсэн сонголтондоо бүрэн сэтгэл ханамжтай байдаг байна. Сэтгэл судлаач Шварцын зөвлөгөө болох “Аз жаргалтай байхын тулд хүлээлтээ бууруулах хэрэгтэй” гэдгийг машин худалдаж авахдаа ч мөн санаарай.

Машин үнэтэй, байнга худалдаж аваад байдаггүй, худалдаж авах үйл явц нь төвөгтэй учраас бид төгс үнэтэй төгс машин авах ёстой гэсэн бодолд автдаг. Хэдий сайн наймаа хийсэн ч, машинаа унаад явж байхад бодлын үзүүр дэх “Зөв юм хийв үү?” гэсэн асуулт байсаар л.

Хэрвээ та гэрийн даалгавраа сайн хийж, хүсэж байгаа зүйлээ сайтар тодорхойлж чадвал, үнэтэй алдаа гаргахаас сэргийлж, боломжийн үнэтэй сайн машинаа заавал авч чадна.

Эх сурвалж: https://www.moneyunder30.com

Ингэж их хугацаа, мөнгө, сэтгэл зарцуулж авсан машинаа гэнэтийн
эрсдэлээс хамгаалж даатгалаа заавал хийлгээрэй. Жолоочийн хариуцлагын даатгал
таны машиныг хамгаалдаггүй гэдгийг санаарай. СОНГОЛТ тээврийн хэрэгслийн багц
даатгал нь танд даатгалын үнэлгээгээ сонгох боломжийг олгодгоороо онцлог бөгөөд
тохиолдох магадлал багатай эрсдэлүүдийг хассанаар хураамжаа бууруулах давуу
талтай.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлэ...