​Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

Бүтээгдэхүүний тухай

Таны байгууллагын эзэмшиж буй эд хөрөнгө, бүтээгдэхүүн, хэвийн үйл ажиллагаанаас шалтгаалан гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үнэлгээ

  1. Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын зүйл

  1. Даатгуулагч байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад монгол улсын иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насны өмнө хүлээх хариуцлага

Үндсэн эрсдэл:

Даатгуулагч хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирол

  1. Даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
  2. Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
  3. Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол

Даатгалын менежертэй холбогдох

  • Мандал даатгал /
  • E-mail: info@mandal.mn
  • Phone: 7575 2000