​Банкны бүрэн хамгаалалтын даатгал

Бүтээгдэхүүний тухай

Энэхүү даатгалын багцад банкны гэмт хэрэг, чин шударгын даатгал (bbb), цахим гэмт хэргийн даатгал (ecc), мэргэжлийн хариуцлагын даатгал (pi)болон удирдах ажилтны хариуцлагын даатгал (d&o) тус тус багтсан болно.

Үнэлгээ

  1. Bbb+ecc+pi = $ 5,000,000
  2. D&o = $ 5,000,000

Даатгалын зүйл

  1. bbb - банкны гэмт хэрэг, чин шударгын хүрээнд банканд учрах санхүүгийн хохирол
  2. Ecc - цахим гэмт хэргийн хүрээнд банканд учрах санхүүгийн хохирол
  3. Pi - мэргэжлийн алдаа, хариуцлагын хүрээнд гуравдагч этгээдэд учруулсан хохирлын хариуцлага
  4. D&o - удирдах ажилтны алдаа, хариуцлагын хүрээнд компанид учруулсан хохирлын хариуцлага

Банкны гэмт хэрэг, чин шударгын хамгаалалт(bbb):

  1. Банкны ажилтан болон гуравдагч этгээдийн үйлдсэн дараах гэмт хэргүүдийн улмаас банканд учирсан санхүүгийн хохирлыг даатгалаас нөхөн төлнө.
  2. Луйвар, залилан
  3. Хулгай
  4. Дээрэм
  5. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  6. Сүрдүүлэг

Цахим болон компьютерийн гэмт хэргийн хамгаалалт(ecc):

  1. Банкны ажилтан болон гуравдагч этгээдийн үйлдсэн дараах гэмт хэргүүдийн улмаас банканд учирсан санхүүгийн хохирлыг даатгалаас нөхөн төлнө.
  2. Цахим луйвар
  3. Цахим хорлон сүйтгэх үйл ажиллагаа

Мэргэжлийн хариуцлагын хамгаалалт (pi):

  1. Байгууллага буюу даатгуулагчийн мэргэжлийн ажилчдын алдаа дутагдал, санамсаргүй байдлаас үүдэлтэй гуравдагч этгээд, үйлчлүүлэгчид учруулсан санхүүгийн алдагдлыг хуулийн дагуух хариуцлагын хүрээнд даатгалаас нөхөн төлнө. Үүнд дараах эрсдэлүүд орно:
  2. Ажлын алдаа, буруутай үйлдэл
  3. Хайхрамжгүй үйлдэл, хайхрамжгүй алдаа
  4. Итгэл хүлээлгэсэн үүргийг зөрчих
  5. Мэргэжлийн чиг үүргийг зөрчих
  6. Итгэл алдах (breach of trust)
  7. Нэр төрд сэв суулгах

Удирдах албан тушаалтны хариуцлагын хамгаалалт (d&o):

  1. Удирдах ажилтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд буруу шийдвэр гаргаснаас үүдэлтэй өөрийн компанид учруулсан санхүүгийн хохирлыг хуулийн дагуух хариуцлагын хүрээнд даатгалаас нөхөн төлнө. Үүнд дараах эрсдэлүүд орно:
  2. Удирдлагын ажил үүргийн хүрээнд “буруутай үйлдлээс” үүдэн гуравдагч этгээдэд учруулах шууд санхүүгийн хохирол
  3. Хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй хариуцлага (employment practices breach)
  4. Компанийн үнэт цаастай холбоотой нэхэмжлэл

Даатгалын менежертэй холбогдох

  • Мандал даатгал /
  • E-mail: info@mandal.mn
  • Phone: 7575 2000