​Бараа материалын даатгал

Бүтээгдэхүүний тухай

Таны байгууллагын эзэмшлийн болон түрээсийн агуулах, бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалтын байранд буй бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн түүхий эд, туслах материалд гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үнэлгээ

  1. Даатгалын зүйлийн нийт үнэлгээг барааны нэр төрөл тус бүрээр тухайн агуулахад байх сар бүрийн хамгийн их үлдэгдэл болон эд хариуцагчийн сарын тооцоо бодсон барааны үлдэгдэлд үндэслэн тогтооно.

Даатгалын зүйл

  1. Зориулалтын агуулах байр, сав байранд хадгалагдаж буй бараа, бэлэн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эд туслах материал.

Үндсэн эрсдэл

1. Байгалийн эрсдэл

/газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
2. Галын эрсдэл
/ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
3. Ус чийгний эрсдэл
/сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол, түрээсийн барилгын дээврээс дусаал гоожсоны улмаас учирсан аливаа хохирол/
4. Цахилгааны эрсдэл
/цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, цахилгаан соронзон орны нөлөөлөл/


Нэмэлт эрсдэл

Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Хулгай, дээрэм
  • Санамсаргүй үйлдэл

Даатгалын менежертэй холбогдох


  • Мандал Даатгал / Байгууллагын даатгал
  • E-mail: corporate@mandal.mn
  • Phone: 7575 2000