Газар хөдлөлтийн эрсдэл

2 сар, 3 долоо хоног өмнө


“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг магнитудаар хэмждэг. 3.5 магнитудаас доош хүчтэй газар хөдлөлт өдөрт дэлхий даяар хэдэн зуун удаа тохиолддог ч сулавтар хүчтэйд тооцон нийт газар хөдлөлтийн тоонд оруулж бүртгэдэггүй. Монгол улс газар хөдлөлтийн холимог бүсэд байрладаг бөгөөд баруун болон төвийн аймгууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Далай, тэнгистэй ойролцоо оршдог улс орнуудын хувьд газар хөдлөлтийн эрсдэл маш өндөр байх бөгөөд газар хөдлөлтөөс үүдэн учрах хохирол нь өндөр байдаг байна.”


Газар хөдлөлтийн эрсдэлийн индексийг тооцохдоо газар хөдлөлтийн тохиолдлын тоог харгалзан авч үздэг. 


Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.


2017 онд газар хөдлөлтийн эрсдэлийн индекс өмнөх оноос 3 нэгжээр буурч 4 нэгж болсон байна. Үүнд газар хөдлөлтийн тохиолдлын тоо өмнөх оноос 34%-аар  буурсан нь голлон нөлөөлжээ.

Манай улсад 2017 онд бүртгэгдсэн газар хөдлөлтүүд нь 3.5 магнитудаас 4.7 магнитудын хооронд 1.2 нэгжийн далайцтайгаар тохиолдсон. Үүнээс дийлэнх тохиолдлын чичирхийлэл нь хүнд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.

Монгол улсад тохиолдож байсан газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь 1957 оны Говь-Алтай газар хөдлөлт юм. Судлаачдын таамаглалаар 8 магнитудын хүчтэй газар хөдлөлт байсан гэж үзэж байна.

Тухайн үед 400 гаруй км газрын хагарал үүсч, 30 орчим хүн амь насаа алдсан гэж судлаачид дурдсан байдаг. 1957 оны хүн амын тоо одоогийнхоос 3 дахин бага мөн хүн амын нягтаршил сийрэг байсан нь өртсөн хүний тоо бага байхад нөлөөлсөн байна.

Харин одоо нийт хүн амын 68% нь хотод суурьшин амьдарч байна. Хэрвээ хүчтэй газар хөдлөлт Улаанбаатар хотод эсвэл ойролцоо байршилд болсон тохиолдолд хотод оршин суугаа хүн амын 60 орчим хувь нь өртөх магадлалтай байна. Мөн газар хөдлөлт нь өмнө нь тохиолдсон хэсэгтээ буюу идэвхтэй хагарлын дагуу явагддаг нь түүхэн үзүүлэлтүүдээс тодорхой болсон. Улаанбаатар хотод болон хотын ойролцоо хэд хэдэн хэсэгт газар хөдлөлтийн идэвхжил үүсч байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна.

Дэлхийд хамгийн сүүлд тохиолдсон газар хөдлөлтийн мэдээллийг авч үзвэл 2017 оны 9 дүгээр сард Мексикийн нутаг дэвсгэрт 8.2 магнитудын хүчтэй газар хөдөлж 370 орчим хүн гэмтэж 100 орчим хүн амь насаа алджээ. Энэхүү газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирол нь ойролцоогоор 1.5 тэрбум долларт хүрчээ.

Энэ мэтчилэн дэлхийн аюул ослын мэдээ, жишээ баримтуудыг харвал сүүлийн жилүүдэд хүчтэй газар хөдлөлтийн тоо манай оронд болон дэлхийн д аль алинд нь буурсан үзүүлэлттэй байгаа ч бага хүчтэй газар хөдлөлтийн тоо өмнөх онуудаас өссөн тухай НҮБ-ийн тайланд дурдсан байна.

Газар хөдлөлтийн давтамж хамгийн өндөртэй улс орны нэг болох Япон улсад өдөр бүр их, бага хэмжээгээр газар хөдлөлт тохиолддог. Ийм учраас иргэн бүр газар хөдлөлтийн эрсдэлд бэлтгэлтэй байх шаардлагатай байдаг. Уг эрсдэлээс сэргийлэх хэд хэдэн арга байдгийг дурдвал:

  • ✓ Хүүхдийг анх цэцэрлэгт орсон цагаас эхлэн газар хөдлөлтөөс сэргийлэх сургалтыг ордог. Ингэснээр гамшиг тохиолдсон үед сандрахгүй арга хэмжээ авах чадвартай болдог гэж үздэг. Мөн газар хөдлөлтийн хор уршгийг мэдүүлэхээр “Газар хөдлөлтийн дурсгалын музей”-д очиж өнгөрсөнд болсон газар хөдлөлтүүдийн тухай үзмэр болон зургуудыг харуулдаг байна.
  • ✓ Япон улсад байгаа бүх ухаалаг утас нь газар хөдлөлтийн дохио өгдөг тохиргоотой байдаг.
  • ✓ Бүх албан газар, гэр бүлүүд газар хөдлөлт тохиолдсон үед хэрэглэх анхны тусламжийн хайрцаг, савласан ус, хүнсний багахан зүйл, бээлий, амны хаалт болон гамшгийн үед хэрэглэх зүйлүүдийг бэлтгэж тавьсан байдаг.



Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" -д үндэслэсэн болно.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...