ДААТГАЛЫН СИНДРОМ - БЭЛЭГТЭЙ БАС СУГАЛААТАЙ ДААТГАЛ

Өөрийн төмөр хүлгээ хайрлаж хамгаалдаг хүн бүхэнд зориулж Мандал Даатгалын зүгээс хаврын урамшуулалт аяныг эхлүүллээ. Та зөвхөн өөрийн автомашинаа даатгалаар хамгаалаад зогсохгүй нэмэлтээр олон төрлийн урамшууллыг давхар хүртэхээр боллоо.

Урамшуулал авахын тулд:

Та өөрөө даатгуулах эсвэл найзыгаа даатгуулах тутамдаа оноо цуглуулж түүнийгээ бэлэг авахад зарцуулах боломжтой юм.

Жишээ нь: 200 оноо цуглуулбал 20,000₮ бензиний эрх, эсвэл улсын үзлэгт үнэгүй орох эрхээр шагнагдах боломжтой. Эсвэл оноогоо хадгалж найзуудаа даатгалд зуучлаад 1,000 оноо хүртэл цуглуулж 21 ширхэгтэй багажны багц үнэгүй аваарай.

Сугалаанд оролцохын тулд:

Зөвхөн бэлэг аваад зогсохгүй нэмээд сугалаанд оролцож азтан болох ч боломж бас бий. Даатгуулсан ба зуучилсан гэрээ тутамдаа та  сугалааны эрх цуглуулснаар таны азтан болох магадлал нэмэгдэнэ.

Нийт 3 удаагийн сугалаа явагдаж 9 азтан тодрох бөгөөд урин дулаан цагийн аялалд тань өнгө нэмэх хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас, GoPro усны хамгаалалттай мэргэжлийн камер, орчин үеийн залуусын хэрэглээ, аяллын дурсамжаа өндрөөс бүтээхэд тань туслах дэвшилтэт технологийн дрон зэрэг урамшууллууд эздээ хүлээж байна.

Энэ зун та автомашинаа даатгуулаад аяллын замаа дурсамжаар дүүрэн сэтгэл амар өнгөрүүлээрэй. Танд амжилт хүсье!