Өдөр тутмын амьдралдаа бид багагүй цагийг жолооны ард өнгөрөөдөг билээ. Заримдаа аюулгүй байдлын үүднээс анхааралдаа авах ёстой хэдэн зүйлийг мартсаар энэ нь зуршил болчихдог. Тэгвэл энгийн боловч зайлшгүй хаях шаардлагатай муу зуршлуудын талаар танд нөхөрсөг сануулга өгье.

Та эдгээр энгийн алдаануудыг жолоо барьж байхдаа гаргаж байсан юм биш биз?

1. АНХААРАЛ САРНИХ

Жолооны ард анхаарлаа сарниулах зүйлс байнга хийж байдаг нь бидний хамгийн том муу зуршил юм. Хоол идэх, сонин унших, эмэгтэйчүүд нүүрээ будах, эрчүүд нь сахлаа хусах гээд наад зах нь утсаар ярьж мессеж бичнэ. Хэдий чанга яригчаар эсвэл чихэвчээр ярьж байсан ч гэсэн таны тархины хагас нь өөр газар хагас нь зам дээрх хөдөлгөөнийг харахтай үгүйтэй явж байдаг. Өөрт тань цаг хэмнэж байгаа юм шиг санагдаж болох ч эдгээр нь таны эрсдэлд орох боломжийг шууд 50% нэмэгдүүлдэг.

2. СОГТУУГААР ЖОЛОО БАРИХ

Согтууруулах ундаа болон мансууруулах бодис нь хүний мэдрэлийн системийн ажиллагаанд нөлөөлж бодох, үйлдэл хийх хурдыг сааруулдаг бөгөөд үйл явдлыг удаан хүлээж авах ухамсаргүй хариу үйлдэл үзүүлэх зэргээр нөлөөлдөг. Хэрвээ та согтууруулах ундаа хэрэглэсэн л бол такси эсвэл дуудлагын жолоочоор хүргүүлэх хэрэгтэй. Найз нөхөд хайртай хүмүүсээ ч гэсэн хэзээ ч битгий согтуугаар жолоо бариулаарай.

3. ХУРД ХЭТРҮҮЛЭХ

Хурдаа нэмэх тусам тээврийн хэрэгсэл тань таны хяналтаас гарч байдаг. IIHS /Insurance Institute for Highway Safety/-н судалгаагаар гарч буй зам тээврийн ослуудын 1/3 нь хурд хэтрүүлснээс болсон нь тогтоогдсон байна. Сануулахад тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, хорооллын дотор цагт 20 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явдаг та хааяа хэтрүүлчихдэг юм биш биз.

4. ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙГ ҮЛ ТООМСОРЛОХ

Цаг агаарын муу нөхцөлөөс болж үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа нэмэгдэх гэх мэтээр жолооч нарт хүндрэл учрах нь осол гарах магадлал 25%-иар нэмэгддэг. Ялангуяа холын замд гарах гэж буй жолоочид маш чухал юм. Өдөр тутам цаг агаарын мэдээ тогтмол сонсож түүндээ тохируулан хувцаслаж, зам тээврийн хөдөлгөөнд орохдоо ч бэлтгэлтэй байдаг бол энэ нь үнэхээр сайшаалтай зуршил юм. Танд учирч болох эрсдэлийг урьдчилан таамаглаж, түүнд бэлтгэлтэй байгаарай.

5. ХАМГААЛАХ БҮС ЗҮЙХГҮЙ БАЙХ

Энэ талаар хэдий их анхааруулдаг ч гэсэн олонх маань тийм ч нухацтай хүлээж авдаггүй. Суудлын бүс зүйдэггүй шалтгааныг судлахад зүүхээ мартдаг, тухгүй мэдрэмж төрдөг, ойрхон зайд явах учир зүйх шаардлагагүй гэж боддог гэнэ. Ийм хариулт хэлсэн хүмүүс хувийн амьдрал ажил дээрээ ч мөн хариуцлагагүй ханддаг нь тогтоогджээ. Хайртай хүмүүс тань таныг хүлээж байгаа та өөрийн амь насыг хамгаалахын тулд бүсээ зүүгээрэй.

6. ЗАЙ БАРИХГҮЙ БАЙХ

Зай барихгүй явах нь бүдүүлэг, угаас шаардлагагүйн дээр маш аюултай юм. Урд машиндаа хэт ойртох нь өмнөх жолоочдоо та харагдахгүй байх үүний улмаас жолооч огцом тоормослох, эсвэл хурдаа гэнэт сааруулах зэрэг эрсдэлүүдтэй юм. Дараагийн удаа урд машинаа шахаж зогсохоос өмнө сайн бодоод үзээрэй.

7. ТЕХНИКИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГҮҮЛЭХГҮЙ БАЙХ

Харах хэсэгтээ цуурсан эсвэл хэт бохирдсон салхины шил, муудсан шил арчигч, элэгдсэн болон хий нь гарсан дугуй, хагарсан толь, эвдэрхий гэрэл гээд эдгээр нь бүгд таны аюулгүй байдалд заналхийлсэн, наад захын осол гаргадаг хүчин зүйлс юм. Та машиндаа хамгийн энгийн үзлэг хийж замдаа аюулгүй гарч байгаарай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 48,000 төгрөгөөр торгуулна гэдгийг санаарай.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Машины тоормос гэнэт ажиллагаагүй болсон үед авах арга хэмжээ
Жолооч таны мэдлэгт

Машины тоормос гэнэт ажиллагаагүй болсон үед авах арга хэмжээ

Автомашины тоормос нь машины аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэсгүүдийн нэг. Зам дээр явж байх үед тоормос гэнэт...

Өвлийн улиралд HYBRID машины шатахуун зарцуулалтыг бууруулах зөвлөмж
Жолооч таны мэдлэгт

Өвлийн улиралд HYBRID машины шатахуун зарцуулалтыг бууруулах зөвлөмж

Өвлийг өнөтэй давахын тулд бэлтгэлээ аль болох эрт хийж эхлэх хэрэгтэй. Хэрвээ та hybrid машин эзэмшдэг бол бидний бэ...

Жолооч та суудлын дэрээ зөв тохируулсан уу?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та суудлын дэрээ зөв тохируулсан уу?

Жолооч та суудлын дэрээ зөв тохируулсан уу? Машины суудал болон суудлын дэрийг зөв тохируулаагүйгээс гэнэтийн ослын ү...

Машин дээрх цайны толбыг хэрхэн хялбар арилгах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машин дээрх цайны толбыг хэрхэн хялбар арилгах вэ?

Машинаа байрныхаа гадаа тавьтал буянтай буурлууд маань сүү цайныхаа дээжийг өргөөд толботуулчихдаг ч энгийн үзэгдэл б...

9 сарын 1-нээс жолооч таны баримтлах 24 дүрэм
Жолооч таны мэдлэгт

9 сарын 1-нээс жолооч таны баримтлах 24 дүрэм

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 9 сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулиар жолооч, явга...

Samsung Galaxy s7, s7 edge утасны 10 ашигтай зөвлөмж
Эрсдэлийн боловсрол

Samsung Galaxy s7, s7 edge утасны 10 ашигтай зөвлөмж

Шинэхэн Samsung Galaxy S7, S7 Edge-ийн эзэмшигч болсонд баяр хүргэе. Бид танд утсаа ашиглахад тань хэрэг болох 10 а...