Машинтай хүн бүрт хэрэг болох сонирхолтой 15 зөвлөмж

Цас, мөстэй зам дээр машины дугуй хий эргэж, дугуй цасанд суусан үед машиныхаа шалавч ашиглан тодорхой хэмжээний зууралт үүсгэж болно. Харин хөдлөөд явахдаа шалавчаа мартав аа.

Цас, мөстэй зам дээр машины дугуй хий эргэж, дугуй цасанд суусан үед машиныхаа шалавч ашиглан тодорхой хэмжээний зууралт үүсгэж болно. Харин хөдлөөд явахдаа шалавчаа мартав аа.

3. Машины шалавчийг мөстэй зам дээр ашиглах

Жолооч таны мэдлэгт зориулан энгийн, хялбар байдлаар машинтай холбоотой зарим асуудлыг шийдэх сонирхолтой зөвлөмжүүдийг түүвэрлэн хүргэж байна.

1. Нар мандах зүгт машинаа байрлуулах


Машинаа зүүн зүг рүү нар тусах байрлалд байрлуулбал, нарны элчээр салхины шилэн дээр тогтсон цаныг хурдан арилгахад тустай.

2. Хаалганы түгжээ хөлдсөн бол

Гар ариутгагч шингэнээр /Санитол г.м/ хөлдсөн хаалганы бариул, түгжээг гэсгээж болно. Хамгийн гол нь гар ариутгагч нь спиртийн агууламжтай байх шаардлагатай.

3. Машины шалавчийг мөстэй зам дээр ашиглах


Цас, мөстэй зам дээр машины дугуй хий эргэж, дугуй цасанд суусан үед машиныхаа шалавч ашиглан тодорхой хэмжээний зууралт үүсгэж болно. Харин хөдлөөд явахдаа шалавчаа мартав аа.

4. Их гэрлээ өнгөлөх

Машины их гэрлийг шүдний оо болон сойзоор өнгөлж болно. Тусгай цэвэрлэгч бодисоор өнгөлсөн мэт өнгө орж гялалзана, бас зардалд ч хэмнэлттэй.

5. Татвар, оношилгооны хуучин наалтыг салгах

Салхины шилэн дээрх хуучин наалтыг салгахыг хүсвэл сонингийн цаасыг бүлээн усанд норгоод, наалтан дээр тавина. 10 минутын дараа наалтыг хуулж авахад илүү амархан болно. Түүнээс гадна удсан наалтуудыг майонез ашиглан арилгаж болдог. Ердөө наалтан дээрээ бага зэрэг майонез түрхээд зөөлрөхийг нь хүлээхэд хангалттай. Сонсоход сонин хэдий ч үр дүнтэй арга шүү.

6. Татуурга ашиглан шил арчигч цэвэрлэх

Шил арчигч дээр тогтсон, усаар арилгахад хэцүү хатуу бохирдлуудыг татуурга ашиглан хусаж арилгаад, цэвэр алчуураар арчаарай. Мэдээж энэ аргыг машины эх бие дээр тогтсон бохирдолд ашиглаж болохгүй, СЭВ ЗУРААС үлдээнэ.

7. Жижиг хонхорхойг ариун цэврийн өрөөний бөглөө гаргагчаар засах


Ариун цэврийн өрөөний бөглөө гаргагчаар машинд үүссэн жижиг хонхорхойг алга болгоорой.

8. Жижиг сэв


Жижиг сэв, зурааснаас болж машинаа засварт өгөхийг хүсэхгүй байгаа бол ижил өнгийн хумсны будаг ашиглахыг зөвлөж байна. ИЖИЛ өнгийн гэдгийг тодруулж хэлье.

9. Хөнгөхөн яв


Машин хөнгөн байх үедээ илүү бага шатахуун зарцуулдаг. Тиймээс илүүдэл ачаа тээшээ цэвэрлэж, машинаа хөнгөл. Чулууны цуглуулгаа гэртээ хадгалсан нь дээр.

10. Үнэртүүлэгчийн оронд лаа ашиглах

Аяганы тавиуртаа үнэртэй лаа хийвэл, дулаан үед лааны тос хайлж, машиныг сайхан үнэртэй болгодог.

11. Машин байрлуулах мэргэжилтэн

Гаражаа давхар агуулахын зориулалтаар ашигладаг бол машин байрлуулах бүрдээ овоолсон эд зүйлсээ мөргөх эрсдэлтэй байдаг. Тиймээс машинаа байрлуулах байнгын тэмдэгтэй болохыг хүсвэл таазнаасаа теннисний бөмбөг дүүжлээрэй.

12. Гаражны хананд хаалгаа цохихоос сэргийлэх

Гаражны хананд машиныхаа хаалгыг цохихоос сэргийлэхийн тулд хана дагуу хөөсөнцөр зөөлөвч тогтоогоорой.

13. Толгойгоо ашигла

Хэрвээ холын зайнаас машиныхаа удирдлагаар хаалганы цоожоо нээж хаахыг хүсвэл машиныхаа удирдлагыг толгойдоо эсвэл эрүүний доор барьж байгаад дараад үзээрэй.

14. Олон түлхүүр

Машиныхаа түлхүүртэй хамт гэрийн түлхүүр, ажлын түлхүүр, өрөөний түлхүүр, хадмын гэрийн түлхүүр гээд бүх түлхүүрээ хамт зүүж явдаг юм биш биз? Хэт олон түлхүүр нь машин асаах стартерт дарамт үзүүлдэг бөгөөд удаан хугацаанд муу нөлөөтэй байдаг. Тиймээс машиныхаа түлхүүрийг салангид ашиглаж байгаарай.

15. Хоол халаагч

Машиндаа хоол авч явах үед хурдан хөргөхгүйн тулд суудлын халаагуураа ашиглаж болно.







Бусад