Объектын гал түймрийн эрсдэл

2 сар, 3 долоо хоног өмнө


Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь секундээр хэмжигддэг гамшгийн хамгийн аюултай үзэгдэл юм. Хүн төрөлхтөн суурьшин амьдарч ирсэн цагаас эхлэн дан ганц ой хээрийн түймрээс гадна объектын гал түймэр гэгч аюул гарч ирсэн. Хүн амын төвлөрөл, барилга байгууламжийн төвлөрөл ихсэх тусам объектын гал түймрийн эрсдэл өсч байдаг. Монгол улсын хувьд нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суух Улаанбаатар хотод объектын гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг.


Объектын гал түймрийн эрсдэлийн индексийг тооцохдоо объектын гал түймрийн тохиолдлын тоо, гал түймрээс болж нас барсан, түлэгдэж бэртсэн хүний тоо, хорогдсон мал амьтны тоо, гал түймрээр шатсан гэр барилга байгууламжийн тоо, нийт учирсан хохирлын дүн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг.


Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.


2017 онд Монгол улсын объектын гал түймрийн эрсдэлийн индекс өмнөх оноос 0.1 нэгжээр өсч 5.6 нэгж хүрсэн байна. Үүнд

  • Гал түймрийн улмаас нас барсан хүний тоо 21%-аар буурсан ч
  • Гал түймрийн улмаас учирсан хохирлын дүн 31%-аар,
  • Хорогдсон мал амьтдын тоо 12 дахин өссөн нь нөлөөлсөн байна.

Объектын гал түймэр тохиолдлын тоо болон нас барсан хүний тоо


2017 онд Монгол улсад нийт объектын гал түймрийн 3,536 тохиолдол гарч үүний улмаас 44 хүн амь насаа алдаж, 34 хүн түлэгдэж гэмтэж, 1,597 барилга байгууламж шатаж, нийт 12 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

2017 онд гарсан томоохон объектын гал түймрийн тохиолдлоос дурдвал УБ хотын Хан-Уул дүүрэгт Говь ХК-ны үйлдвэрийн барилга шатаж нийт 1 сая долларын хохирол учирсан. Мөн Баянгол дүүрэгт байрлах “Мон хөөс” ХХК-н хөөсөнцрийн үйлдвэр шатсан, Саруул захад гал гарсан зэрэг тохиолдлууд гарсан.

Объектын гал түймрийн эрсдэл нь урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эрсдэл байхад манай улсад 1 өдөрт л 10 орчим гал түймрийн тохиолдол гарч байгаа нь эрсдэл өндөртэйг харуулж байна. Объектын гал түймэр нь ихэнхдээ хүний санамсар болгоомжгүй үйлдэл, эрчим хүч ашиглалтын дүрэм зөрчих зэрэг хувь хүмүүсээс шалтгаалсан үйлдлээс хамаарч гарч байна.  Тиймээс уг эрсдэлийг бууруулахын тулд галын аюулгүй байдлын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, ард иргэд үргэлж сонор сэрэмжтэй байж, айл гэр албан байгууллагууд цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.



Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" -д үндэслэсэн болно.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...