Аянга, цахилгаан, хэт халалт, галт уул дэлбэрэлтээс эсвэл хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй ой, хээрийн бүс нутагт гарсан гал түймэр нь ой, хээрийн гал түймэр юм.  Галын статистикийн төвийн гаргасан судалгааны дагуу дэлхийд жилд ойролцоогоор 50 гаруй сая ой, хээрийн гал түймрийн тохиолдол бүртгэгддэг ба түүний 75 орчим хувийг зөвхөн АНУ-д гарсан түймрийн тоо эзэлдэг байна.


Ой, хээрийн гал түймрийн индексийг тооцоолоход тохиолдлын тоо, хамарсан талбай, түймрийн тархалтын хурд, үргэлжилсэн хугацааг харгалзан үздэг. Мөн уг үзэгдлээс үүдэн гарсан хохирол, бэртсэн хүн, мал амьтан байшин барилгыг авч үздэг.


Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2017 онд ой хээрийн гал түймрийн индекс 0.6 нэгж индексээр өмнөх оноос өссөн байна. Өмнөх онд бууралттай байсан уг индекс өссөн шалтгаан нь тохиолдлын тоо 1.6 дахин, учирсан хохирлын хэмжээ 6.1 дахин өссөнтэй холбоотой.

Ой хээрийн түймрээс болж 2017 онд 5.9 сая га талбай шатаж, 78 тэрбум төгрөгийн хохирол гарсан байна. Хор уршгийг арилгахаар 500 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд 12 мянган хүн, 1200 гаруй техник хэрэгслийн хүчээр гамшгийн тархалтыг зогсоосон. Улаанбаатар хотод түймрийн тохиолдол гараагүй боловч Төв болон Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн түймрийн утаа хотыг бүрхэн, иргэдийг хэсэг хугацаанд сандаргасан.

Харин дэлхийд ой хээрийн түймрийн тохиолдлын тоогоор хамгийн их байгаа АНУ-ын тоон мэдээллийг харвал 2017 онд 72 мянган гал гарсан. Үүний 95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ил задгай гал түүдэг асаах, тамхи унтраалгүй хаях болон санаатайгаар гал түймэр тавих үзэгдлүүд орж байна. Үлдсэн 5 хувь нь аянга болон галт уулын хайлмагаас шалтгаалжээ. Сүүлийн 10 жилд тохиолдсон ой, хээрийн түймрийн аюул нь 5,1 тэрбум долларын хохирол учруулсан байна. Гамшгаас урьдчилан сэргийлэхээр зар сурталчилгаа, тэмдэгт байрлуулсан ч 2016 онтой харьцуулахад тохиолдлын тоо нь нэмэгдсээр байна.

Монголд тохиолдсон ой, хээрийн гал түймрийн үзэгдлүүдийн шалтгааныг авч үзвэл АНУ-тай адилаар дийлэнх хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байдаг. Иймээс ард иргэдэд ой, хээрийн гал түймрийн талаар мэдээ мэдээлэл түгээх сургалт зохион байгуулах нь түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга юм.


Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" дээр үндэслэсэн болно.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...