ТУЗ-ийн хараат бус гишүүн

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Мандал Даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • НББ, эдийн засаг, хууль эрх зүй, банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтэй эсвэл хослон эзэмшсэн, дадлага туршлагатай;
  • Банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 5-аас дээш жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай;
  • Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна тус компанитай бизнесийн гэрээт холбоогүй, ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүссэн өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд гаргаагүй;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
  • Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй;
  • Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
  • Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ

  • Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байгаагүй;
  • Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байгаагүй.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Компанийн “ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо”-ны нэр дээр гаргасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт.
  • Анкет /Татах/
  • Боловсролын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Цээж зураг;
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12:00 цаг хүртэл “Мандал Даатгал” ХК-ийн байранд хүлээн авах ба odmaa@mandal.mn хаяг руу хуулбарыг илгээнэ. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барин, ярилцлагад орох мэдэгдэл хүргүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд, Паркплэйс Билдинг, 3 давхарт

Утас: 9901-0680

Бусад Нээлттэй ажлын байр