​Тээврийн хэрэгслийн даатгал

Бүтээгдэхүүний тухай

Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

Үнэлгээ

  1. Таны байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй замын цагдаагийн газарт бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэлд урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос учирсан эвдрэл гэмтлийг засварласан зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм

Үндсэн эрсдэл:

1. Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/

2. Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /хатуу биет мөргөх, шүргэх/
4. Зогсоолд байх үеийн эрсдэл /мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
5. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох болон ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох

Нэмэлт эрсдэл:

1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Санамсаргүй үйлдэл
  • Жижиг эд ангийн хулгай
2. Дугуйнаас үүдэн гарсан хохирол
3. Бүрэн хулгай /машин алга болсон нь цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/

Даатгалын менежертэй холбогдох

  • /
  • E-mail:
  • Phone: