​Хүнд машин механизмын даатгал

Бүтээгдэхүүний тухай

Таны байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй ачаа өргөх, буулгах, зөөх, тээвэрлэх зориулалттай хүнд машин механизмд урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос үүдсэн хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үнэлгээ

  1. Даатгалын үнэлгээг тухайн хүнд машин механизмын зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

Үндсэн эрсдэл:

1. Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/

2. Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэх гал/
3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл: /хатуу биет мөргөх, шүргэх/
4. Зогсоолд байх үеийн эрсдэл /мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
5. Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох


Нэмэлт эрсдэл:

1. Операторын хариуцлага
2. Гуравдагч этгээдээс үүдэх эрсдэл
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хулгай, дээрэм
  • Санамсаргүй үйлдэл
3. Ачилтын эрсдэл
  • Ачигдсан үеийн эрсдэл
  • Ачих үеийн эрсдэл

Даатгалын менежертэй холбогдох


  • Мандал Даатгал / Байгууллагын даатгал
  • E-mail: corporate@mandal.mn
  • Phone: 7575 2000