Гүйцэтгэх удирдлага ба эрх бүхий албан тушаалтан

Гүйцэтгэх удирдлага ба эрх бүхий албан тушаалтнууд

Батсайхан ЖАВХЛАН

Гүйцэтгэх захирал

Ноён Б. Жавхлан “Мандал даатгал”-ын гүйцэтгэх захирал бөгөөд тус компанийн иргэдийн даатгалын газар, бизнес хөгжил болон эрсдэлийн удирдлагын газрыг хариуцан ажиллаж байсан. Тэрээр даатгалын салбарт 8 жил ажилласан туршлагатайгаас гадна мэдээлэл технологийн салбарт 2000 оноос хойш ажиллажээ.Мөн Япон Улсын Токио хотод мэдээлэл технологийн төслийн удирдагчаар 5 жил ажиллахдаа Японы зах зээлд хэд хэдэн амжилттай шийдэл нэвтрүүлсэн.Жавхлан нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг компьютерын ухааны бакалавр зэрэгтэй дүүргэжээ.

Дашдэндэв НЯМРАГЧАА

Иргэдийн даатгалын газрын захирал

Ноён Д.Нямрагчаа “Мандал даатгал”-ын Иргэдийн даатгал хариуцсан захирал бөгөөд иргэдийн даатгалын бизнес хөгжлийн алба, борлуулалтын алба, харилцагчийн халамж, нөхөн төлбөрийн албуудыг тус тус хариуцан ажиллаж байна. . Тэрээр мэдээлэл технологийн чиглэлээр 6 жил, даатгалын чиглэлээр 6 жил ажилласан туршлагатай. Өмнө нь УБДС ТӨХК - нд инженерээр ажиллаж байсан бөгөөд 2012 оноос хойш “Мандал даатгал”-д ажиллаж байна. Д.Нямрагчаа нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг компьютерын ухааны бакалавр зэрэгтэй дүүргэжээ.

Зоригт ОДМАА

Маркетинг, бизнес хөгжлийн газрын захирал

Хатагтай З.Одмаа “Мандал даатгал”-ын Маркетинг, Бизнес хөгжил хариуцсан захирал бөгөөд компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, брэндинг, олон нийтийн харилцааг хариуцан ажиллаж байна. Тэрээр даатгалын салбарын маркетингийн чиглэлээр 9 жил ажилласан туршлагатай. Түүнчлэн маркетингийн зөвлөх үйлчилгээний компанид Ерөнхий менежерээр 3 жил ажилласан туршлагатай бөгөөд томоохон брэндингийн компанит ажлуудыг амжилттай удирдан хэрэгжүүлж байсан.

Пүрэвдорж ОРГОДОЛ

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Ноён П. Оргодол нь “Мандал даатгал”-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал бөгөөд тус компанийн санхүү, эрсдэл, захиргааны албуудыг тус тус хариуцан ажиллаж байна. Тэрээр даатгалын салбарт санхүүгийн төлөвлөлт, эрсдэлийн шинжилгээ, дотоод хяналтын чиглэлээр 4 жил ажилласан туршлагатай. П.Оргодол нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй дүүргэжээ.