ТУЗ-ын гишүүд

Гүйцэтгэх удирдлага ба эрх бүхий албан тушаалтнууд

Өлзийбаяр ГАНЗОРИГ

ТУЗ-ийн дарга

Ө.Ганзориг нь санхүүгийн салбарт олон жил ажиллаж буй туршлагатайболовсон хүчин юм. Тэрээр эдүгээ Голомт банкны гүйцэтгэх захирал,“Мандал даатгал”-ын ТУЗ-ийн дарга, Санхүүгийн Зах Зээлийн ХолбооныЕрөнхийлөгч, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгчийн албыг тус тусхашиж байна.Ө.Ганзориг Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн,Хөрөнгийн биржийн ТУЗ-н гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооныбодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийнзөвлөлийн гишүүнээр давхар сонгогдон ажиллаж иржээ. Тэрээр мөнУлаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Хасбанкзэрэг байгууллагуудад хариуцлагатай алба хашиж байсан билээ.Ө.Ганзориг нь Олон Улсын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дилерийнсертификат эзэмшдэг бөгөөд Маастрихтын Менежментийн сургуулийнсанхүүгийн менежментийн зэрэгтэй.

Нямдаваа МОНСОР

ТУЗ-ийн гишүүн

Н.Монсор нь хил дамнасан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийнчиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан туршлагатай санхүүч юм.Тэрээр өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон хөрөнгө оруулалтынсангуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын үл хөдлөх хөрөнгө, санхүү,худалдааны салбаруудад олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттатаж чаджээ. Н.Монсор МҮХАҮТанхимын даргын зөвлөх хийж байсанбөгөөд одоо Юу Эм Си группын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.Н.Монсор нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийнкомпьютерийн техник менежментийн сургуулийг программ хангамжийнбакалавр зэрэгтэй төгсчээ.

Очирпүрэв ГАНЖОЛОО

ТУЗ-ийн гишүүн

Ноён О.Ганжолоо нь Голомт Файнэншил Группын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр дэлхийн хамгийн том аудитын компани болох Price water house Coopers-н Герман болон Монгол дахь салбаруудад ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан юм.Мөн Бодь Интернэшнл ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал, Голомт банкны ТУЗ-н аудитын хорооны даргаар тус тус ажиллаж байсан.О.Ганжолоо нь ХБНГУ-ын Берлин хотын Чөлөөт их сургуулийн эдийн засгийн магистр зэрэгтэй.

Амартүвшин АМУНДРА

ТУЗ-ийн гишүүн

Ноён А.Амундра нь хэвлэл мэдээллийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр эгнээндээ Eagle TV, Боловсрол ТВ зэрэг Монголын хамгийн олон үзэгчтэй телевизийн сувгуудыг багтаадаг Монгол Масс Медиа группын гүйцэтгэх захирлаар 2010-2017 онуудад ажиллаж байлаа.А.Амундра 2017 оноос эхлэн Бодь интернэшнл ХХК-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.