Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

3 долоо хоног өмнө


Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ. Манай улсын хувьд уул уурхай, барилга, хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед үйлдвэрлэлийн осол, ажлын байрны эрүүл ахуй нь маш чухал асуудлуудын нэг болоод байна.


Үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индексийг тооцохдоо үйлдвэрлэлийн ослын тохиолдлын тоо, уг ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог харгалзан үздэг.

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2017 онд үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекс өмнөх оноос 2.0 нэгжээр буурч 1.3 нэгж хүрсэн байна. Үүнд

  • Үйлдвэрлэлийн ослын тохиолдлын тоо 13%-аар,
  • Гэмтэж бэртсэн хүний тоо 61%-аар,
  • Амь насаа алдсан хүний тоо 77%-аар тус тус буурсан нь нөлөөлсөн.

Мөн манай улсын үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекс 2012 оноос хойш тасралтгүй буурсан эерэг үзүүлэлт ажиглагдаж байна.

2017 онд  үйлдвэрлэлийн ослын нийт 288 тохиолдол гарч үүний улмаас 7 хүн амь насаа алдаж, 81 хүн хүнд, 37 хүн хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн байна. Эдгээр ослын ихэнх хувийг унах, бүдрэх, халтирах осол эзэлж байна.

Үйлдвэрлэлийн ослын шалтгаан

Үйлдвэрлэлийн осол өртсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл, 56%-ийг  35-59 насны, 39%-ийг  25-34 насны, 4%-ийг 18-24 насны, 0.8%-ийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Мөн осолд өртсөн хүмүүсийг эрхэлж байсан ажил мэргэжлээр нь авч үзвэл суурин төхөөрөмж, машин механизмын оператор, угсрагч мэргэжилтэй хүмүүс хамгийн их үйлдвэрлэлийн осолд өртөж байна.


Осолдогчид, ажил мэргэжлээр


Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нь ихэвчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс үүдэн гарсан байдаг учраас ажил олгогч болон ажилчид ажлын байран дээрээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, үргэлж сонор сэрэмжтэй ажиллаж чадвал  үйлдвэрлэлийн ослын эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нь тогтмол хяналт шалгалт хийдэг тогтолцоо хэрэгтэй байдаг.

Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны хооронд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний дөрөв дэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн үр дүнд 10,000 хүнд үйлдвэрлэлийн ослын 3.9 тохиолдол оногдож байсан нь 2.9 болж нэг нэгжээр буурсан. Иймээс Засгийн газар уг хөтөлбөрөө үргэлжлүүлэн 2017 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр”-ийг батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг боловсронгуй болгож уялдаа холбоог сайжруулах, хууль тогтоомж стандартыг мөрдүүлж хэвшүүлэх замаар ажил олгогчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, ажилтанд аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар дадлыг төлөвшүүлэх юм.



Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" -д үндэслэсэн болно.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...