Гар доорх материалаар хийсэн үнэртүүлэгчээр машиныхаа салоныг сайхан үнэртэй болгох энгийн аргаасаа хуваалцъя. Элдэв химийн найрлагатай, синтетик үнэртүүлэгчээр байнга амьсгалж явах нь эрүүл мэндэд тийм ч таатай биш. Ийм үнэртүүлэгчээр удаан амьсгалах нь толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг таагүй шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Химийн найрлагатай агааржуулагчийн найрлагатай танилцъя:

  • Бензол ацетат– Бензолын спирт болон цууны хүчлийг өтгөрүүлэн гаргаж авдаг. Жасмин цэцгийн хурц үнэртэй учраас үнэртүүлэгч бодист түгээмэл ашигладаг. Эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй учраас болгоомжтой харьцах хэрэгтэй.
  • Этил ацетоацетат- Эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй, шатамхай бодис
  • 3,7 Диметилоктан-3-ол– хиймэл үнэр, амт оруулагч, шатамхай, нүдний торлог бүрхүүлийг гэмтээх аюултай.
  • Синтетик үнэр оруулагч– хиймлээр гаргаж авсан үнэр оруулагч. Нүд болон арьсны цочрол үүсгэх магадлалтай.

Машин барьж байхдаа бид эдгээр хортой бодисоор амьсгалж байдаг байх нь. Дээрээс нь ихэнх үнэртүүлэгчид үнэрийг арилгах бус, өнгөлөн далдалж байдаг. Харин бидний санал болгох эрүүл мэндэд хоргүй, ердөө хоёрхон орцтой үнэртүүлэгч нь орчин дахь элдэв таагүй үнэрийг өөртөө шингээдгээрээ онцлог.

ҮНЭРТҮҮЛЭГЧ ХИЙХ ЗААВАР

Хэрэгтэй зүйлс:

  • 1 ширхэг тагтай жижиг шилэн сав
  • ¾ аяга хүнсний сод
  • 5 дусал эфирийн тос /үнэрээ өөрийн хүссэнээр сонгох/
  • Агаар нэвтрүүлдэг жижиг даавуу /тааран материал байвал илүү тохиромжтой/



Заавар:

1. Шилэн савныхаа ¼ хүртэл нь хүнсний сод хийнэ.




2. Хүнсний сод дээрээ эфирийн тосоо хийнэ. /Эфирийн тос нь лаванда, лимон, гааны гээд төрөл бүрээрээ органик гоо сайхны дэлгүүрүүдээр зарагддаг/




3. Даавуугаар шилэн савны амсарт таарахаар хайчилж, байрлуулна.




4. Бэлэн болсон үнэртүүлэгчээ машины аяга тогтоогч эсвэл таагүй үнэр гарч байгаа хэсэгт байрлуулна.




Ийм үнэртүүлэгчийг машин гэлтгүй гэртээ ч мөн ашиглах боломжтой. Та туршаад үзээрэй.

Эх сурвалж: http://viewfromthefridge.com



Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?
Эрүүл мэнд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?

Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа аш...

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...