Албан журмын даатгал

Нэг. Тээврийн хэрэгсэл мөргөх
1. ЗЦ-ын 124 дугаарт залгаж заавал дуудлага өгөх, төмөр замын гармын хаалт дотор осол гарсан тохиолдолд төмөр замын цагдаагийн 21244050 дугаарт залгаж дуудлага өгөх
2. Холбогдогч талуудын буруутай нь тогтоогдоогүй, маргаантай байгаа бол цагдаа ирж буруутай этгээдийг тогтоосны дараа буруутай талын даатгалыг дуудах
3. Манай даатгуулагчийн буруутай үйлдэл бол дараах байдлаар ажилна. Үүнд:
3.1. Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг 8 талаас хоёр ТХ-ийг болон зам байдлыг оруулсан байдлаар алслан авах, 2 минутын бичлэг заавал хийх
3.2. ЗЦ/ТЗЦ очих хүртэл (Замын хөдөлгөөнд саад болоогүй тохиолдолд ШДА очих осол бол очих хүртэл) ослын газраас хөдлөхгүй, орчин нөхцлийг өөрчлөхгүй байхыг анхаарах
3.3. ЗЦ/ТЗЦ-ын хэмжилтээр хөдөлсөн бол ШДА очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах,
3.4. Эвдрэлийн байдал өндөр бол ЗЦ/ТЗЦ-даа хандаж хэргийн газрын "АКТ" тавиулахыг зөвлөх, ингэснээр НТ хурдан шийдэгдэхэд нөлөөлдөг болно
3.5. ЗЦ/ТЗЦ-аас "Тодорхойлолт", "Ослын үеийн гар зураг" болон АКТ тавьсан тохиолдолд "Ослын газрын үзлэгийн тэмдэглэл, Акт" -ийг заавал авахыг анхаарах,
Хоёр. Хүн мөргөх
1. Түргэн тусламжийн 103 дугаарт болон ЗЦ-ын 124 дугаарт залгаж заавал дуудлага өгөх, төмөр замын гармын хаалт дотор осол гарсан тохиолдолд төмөр замын цагдаагийн 21244050 дугаарт залгаж дуудлага өгөх
2. Хохирогчийн биеийн байдал муу байвал өөр ТХ-ээр яаралтай эмнэлэгт хүргэж, анхны тусламж үзүүлэх
3. Цагдаа болон түргэн тусламж очих хүртэл ТХ-ийг ослын газраас хөдөлгөхгүй, орчин нөхцлийг өөрчлөхгүй байхыг анхаарах,
4. Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг 8 талаас холбогдогчийг болон зам байдлыг оруулсан байдлаар алслан авах,
5. ЗЦ-аас "Ослын гар хэмжлт", "Ослын газрын үзлэгийн тэмдэглэл", "Шүүхийн шинжээчийн дүгнэлт", "Прокурорын тогтоол", хэрэв эрүүгийн хэрэг үүссэн бол "Шүүхийн анхан шатны шийдвэр" -ийг хуулбар үнэн тамгатайгаар авахыг анхаарах,
6. Осол нь цагдаагийн хэрэг бүртгэлд шилжсэний дараа дахин холбогдож даатгалдаа бүрдүүлэн өгөх материалын жагсаалтыг авах
Гурав. Мал амьтан мөргөх
1. ЗЦ-ын 124 дугаарт залгаж заавал дуудлага өгөх, төмөр замын гармын хаалт дотор осол гарсан тохиолдолд төмөр замын цагдаагийн 21244050 дугаарт залгаж дуудлага өгөх
2. Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг 8 талаас хоёр ТХ-ийг болон зам байдлыг оруулсан байдлаар алслан авах, 2 минутын бичлэг заавал хийхийг анхаарах,
3. ЗЦ/ТЗЦ очих хүртэл (Замын хөдөлгөөнд саад болоогүй тохиолдолд ШДА очих осол бол очих хүртэл) ослын газраас хөдлөхгүй, орчин нөхцлийг өөрчлөхгүй байхыг анхаарах
4. ЗЦ/ТЗЦ-ын хэмжилтээр хөдөлсөн бол ШДА очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах,
5. Эвдрэлийн байдал өндөр бол ЗЦ/ТЗЦ-даа хандаж хэргийн газрын "АКТ" тавиулахыг зөвлөх, ингэснээр НТ хурдан шийдэгдэхэд нөлөөлдөг болно,
6. ЗЦ/ТЗЦ-аас "Тодорхойлолт", "Ослын үеийн гар зураг" болон АКТ тавьсан тохиолдолд "Ослын газрын үзлэгийн тэмдэглэл" -ийг заавал авахыг анхаарах,
Дөрөв. Хөрөнгө мөргөх

(автомашинаас бусад бусдын хөрөнгө)

1. ЗЦ-ын 124 дугаарт залгаж заавал дуудлага өгөх, төмөр замын гармын хаалт дотор осол гарсан тохиолдолд төмөр замын цагдаагийн 21244050 дугаарт залгаж дуудлага өгөх,
2. Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг 8 талаас хоёр ТХ-ийг болон зам байдлыг оруулсан байдлаар алслан авах, 2 минутын бичлэг заавал хийхийг анхаарах,
3. ЗЦ/ТЗЦ очих хүртэл (Замын хөдөлгөөнд саад болоогүй тохиолдолд ШДА очих осол бол очих хүртэл) ослын газраас хөдлөхгүй, орчин нөхцлийг өөрчлөхгүй байхыг анхаарах
4. ЗЦ/ТЗЦ-ын хэмжилтээр хөдөлсөн бол ШДА очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах,
5. Эвдрэлийн байдал өндөр бол ЗЦ/ТЗЦ-даа хандаж хэргийн газрын "АКТ" тавиулахыг зөвлөх, ингэснээр НТ хурдан шийдэгдэхэд нөлөөлдөг болно,
6. ЗЦ/ТЗЦ-аас "Тодорхойлолт", "Ослын үеийн гар зураг" болон АКТ тавьсан тохиолдолд "Ослын газрын үзлэгийн тэмдэглэл" -ийг заавал авахыг анхааруулах,

Бусад Хувь хүн даатгалын нөхөн төлбөр