Ажилчдын гэнэтийн ослын даатгал

Бүтээгдэхүүний тухай

Энэхүү даатгал нь даатгуулагчийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үед амь нас эрүүл мэндэд нь гэнэтийн, урьдчилан таахааргүй үйл явдал тохиолдсоны улмаас учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл тохиролцсон мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үнэлгээ

  1. Даатгалын үнэлгээ нь даатгуулагч байгууллагын ажилтан тус бүрийн 36 сарын цалингийн нийлбэр дүнгээр бодогдоно.

Даатгалын зүйл

  1. Даатгуулагч байгууллагын ажилчдын амь нас, эрүүл мэнд.

Даатгалын эрсдэл

1. Үйлдвэрлэлийн осол (Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх )

2. Мэргэжлээс шалтгаалах өвчин (Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин)

3. Ажил олгогч ажлын байрныэрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс ажилчид хурц хордлогод өртсний улмаас үүсэх эрсдэл

4. Үйлдвэрлэлийн ослоос бусад бүх төрлийн гэнэтийн осол


Нөхөн төлбөрийн нөхцөл

1. Даатгагч нөхөн төлбөрийг тухайн ажилтны даатгалын үнэлгээнд багтааж олгоно.

2. Даатгагч нөхөн төлбөрийг тухайн ажилтны хөдөлмөрийн чадвараа алдсан хувь болон хугацаанаас хамааруулан тооцоолно.

3. Нөхөн төлбөрийг олгохдоо эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, эмчийн тодорхойлолт, ажилтны биеийн байдал, эмчилгээний явц зэргийг үндэслэн нөхөн төлбөрийн урьдчилгаа тооцож болно. Харин эмчилгээний хугацаа дуусаад хугацааг дахин сунгах эсхүл тахир дутуу болсныг тогтоосон, эс тогтоосон шийдвэр гарсны дараагаар үлдэгдэл нөхөн төлбөрийг эцэслэж шийдвэрлэнэ.

4. Даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд тухайн хэмжээгээр буурна.

5. Зам тээврийн ослоос үүдэлтэй гэнэтийн ослын үед жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар олгох нөхөн төлбөрийн дүнгээс давсан хохирлын дүнг энэхүү даатгалаар нөхөн төлнө.


Даатгалын хамрах хүрээ

Монгол улсын нутаг дэвсгэрт:

1. Ажил үүргээ гүйцэтгэх үе

2. 24 цагийн хамгаалалт

Даатгалын менежертэй холбогдох


  • Мандал Даатгал / Байгууллагын даатгал
  • E-mail: corporate@mandal.mn
  • Phone: 7575 2000