​Ажилтнуудын эрүүл мэндийн даатгал

Бүтээгдэхүүний тухай

Таны байгууллагын ажилтнуудад зориулсан Эрүүл Мэндийн Даатгал нь бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг Монгол улс болон цаашлаад Ази, Дэлхий дахинд нэр хүндтэй эмнэлгүүдээс авах боломжтой юм. Эрүүл Мэндийн Даатгалыг сонгосон Харилцагч байгууллагын ажилтнууд нэг жилийн хугацаанд Монгол, Ази болон Дэлхий дахинд олон улсын стандартад нийцсэн, нэр хүндтэй эмнэлгүүдээс 50,000,000₮-өөс 1,500,000$ хүртэл үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой юм.

Үнэлгээ

  1. Сонгосон даатгалын багцаас хамаарч даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно

Даатгалын зүйл

  1. Даатгуулагч байгууллагын ажилчдын эрүүл мэнд

Бүтээгдэхүүний төрөл


Олон улсын эрүүл мэндийн даатгал

  • "Олон улсын эрүүл мэндийн даатгал” багц 1

/Монгол улс, Азийн сүлжээ эмнэлэгүүдээс 250,000$ хүртэлх эмчилгээ үйлчилгээ авах боломжтой/"

  • "Олон улсын эрүүл мэндийн даатгал” багц 2

/Монгол улс, Дэлхий дахинд 750,000$ хүртэлх эмчилгээ үйлчилгээ авах боломжтой/

  • "Олон улсын эрүүл мэндийн даатгал” багц 3

/Монгол улс, Дэлхий дахинд 1,500,000$ хүртэлх эмчилгээ үйлчилгээ авах боломжтой/

  • "Жаргалан Platinum” эрүүл мэндийн даатгал

/Монгол болон Ази дахь олон улсын стандартад нийцсэн, нэр хүндтэй сүлжээ эмнэлгүүдээс 50,000,000₮ + 250,000$хүртэлх эмчилгээ үйлчилгээ авах боломжтой/"


Дотоодын эрүүл мэндийн даатгал

  • "Жаргалан Gold” эрүүл мэндийн даатгал

/Монгол улсын сүлжээ эмнэлэгүүдээс 50,000,000₮ хүртэлх эмчилгээ үйлчилгээ авах боломжтой/"

  • "Жаргалан Plus 30” эрүүл мэндийн даатгал

/Монгол улсын сүлжээ эмнэлэгүүдээс 30,000,000₮ хүртэлх эмчилгээ үйлчилгээ авах боломжтой/"


Бүтээгдэхүүний онцлог

  • Монгол улс, Ази, Дэлхий дахинд нэр хүндтэй эмнэлүүдээс хүссэн үйлчилгээгээ авах боломжтой
  • Өндөр үнэтэй эмчилгээний зардлууд багтсан /Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт/
  • Гадаад улсад эмчилгээ хийлгэх үед хамт явах асран хамгаалагчид нөхөн олговор олгох боломжтой
  • Гэнэтийн эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу нүүлгэн шилжүүлэлт хийх боломжтой
  • Архаг эмгэгийн хамгаалалттай
  • Даатгалын хураамжийг 12 сар хүртэл хугацаанд хуваан төлж төлбөрийн ачааллаа бууруулах боломжтой
  • Жирэмслэлт төрөлт, Шүдний хамгаалалтыг нэмэлтээр сонгох боломжтой


Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдэл

(Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдлийг авснаар нэмэлт иж бүрдлүүдээс сонгох боломжтой.)

Тус иж бүрдэлд дотоодын болон Азийн сүлжээ эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд:

  • 2 болон түүнээс дээш хүний өрөөний төлбөр
  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Архаг эмгэгийн менежмент
  • Мэс засал, эрчимт эмчилгээ
  • Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал
  • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
  • Лабораторийн оношилгоо
  • Жорын дагуух эм
  • Яаралтай тусламжийн үйлчилгээ
  • Ор хоногийн мөнгөн урамшуулал


Амбулаторийн эмчилгээ үйлчилгээний иж бүрдэл

Тус иж бүрдэлд дотоодын сүлжээ эмнэлгүүдэд 10’000’000₮ хүртэл үнийн дүн бүхий амбулаторийн эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд:

  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
  • Лабораторийн оношилгоо
  • Жижиг мэс ажилбар
  • Шарх цэвэрлэгээ, цэгцлэлт, боолт
  • Жорын дагуух эм


Даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүд

  • Даатгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд оношлогдсон, эмчилгээ хийлгэж байсан өвчин эмгэгүүд
  • Даатгалын гэрээ байгуулахаас өмнө төлөвлөгдсөн аливаа оношилгоо, эмчилгээ
  • Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд, хараа тэглэх эмчилгээ
  • Сүлжээ бус эмнэлгүүдэд үйлчлүүлсэн
  • Эмчийн жоргүй авсан эмийн зардал
  • Урьдчилан магадалгаа авалгүйгээр хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд (яаралтай тусламж үйлчилгээ хамаарахгүй)
  • Үр зулбах, ургийн буруу байрлал ба амьгүй төрөлт зэргээс бусад тохиолдолд жирэмслэлтийг тасалсантай холбоотой эмчилгээний зардал
  • Үр шилжүүлэн суулгахтай холбоотой зардал
  • Шүдний аливаа эмчилгээ, үйлчилгээ
  • Эрүүл мэндийн шаардлагаар бус өөрийн хүсэлтээр хийлгэсэн аливаа оношилгоо, эмчилгээ
  • Гэрээ байгуулах үед өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд


Монгол улс дахь сүлжээ эмнэлгүүд

Хувийн эмнэлэг

1. Юнайтед Фамили Интермэд

2. Гранд Мед

3. Сонгдо Бумрунград

4. Мөнгөн Гүүр

5. Гурван Гал

6. УБ Мед

7. Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг

8. Ачтан Клиник

9. ЭМЖЖ

10. Юнимед Интернейшнл

11. Сөүл Сэниорс Клиник

Улсын эмнэлэг

1. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

2. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

3. П.Н Шастины Нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг

4. Улсын II Төв Эмнэлэг

5. Нийслэлийн Амаржих Газрууд (I, II, III)

6. Хавдар Судлалын Үндэсний Төв

7. Халдварт Өвчин Судлалын Төв

8. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд

9. Өрхийн эрүүл мэндийн төвүүд


Азийн сүлжээ эмнэлгүүд

ЭМНЭЛЭГ Төрөл Байршил
1 Өвөр Монголын Анагаах Ухааны Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг Бүс нутгийн 3-р төвшний шатлалын Өвөр Монгол, БНХАУ
(Inner Mongolia Medical College Affiliated Hospital) А зэрэглэлийн эмнэлэг
2 Бээжингийн OASIS Эмнэлэг Олон улсын ангиллын эмнэлэг Бээжин, БНХАУ
(OASIS International Hospital) (JCI) магадлан итгэмжлэлтэй
3 Бээжингийн Тэнгисийн Цэргийн Нэгдсэн Эмнэлэг Бүс нутгийн 3-р төвшний шатлалын Бээжин, БНХАУ
(Beijing Navy General Hospital) А зэрэглэлийн эмнэлэг
4 Шанхайн Ренжи Эмнэлэг Бүс нутгийн 3-р төвшний шатлалын Шанхай, БНХАУ
(Shanghai Renji Hospital) А зэрэглэлийн эмнэлэг
5 Шанхайн Ландсийд Эмнэлэг Олон улсын ангиллын эмнэлэг Шанхай, БНХАУ
(Shanghai Landseed Hospital)
6 Самитивеж Сукумвит Олон Улсын Эмнэлэг Олон улсын ангиллын эмнэлэг Бангкок, Тайланд
(Samitivej Sukhumvit Hospital) (JCI) магадлан итгэмжлэлтэй
7 Бумрунгад Олон Улсын Эмнэлэг Олон улсын ангиллын эмнэлэг Бангкок, Тайланд
(Bumrungrad International Hospital) (JCI) магадлан итгэмжлэлтэй
8 Би Эн Эйч Олон Улсын Эмнэлэг Олон улсын ангиллын эмнэлэг Бангкок, Тайланд
(BNH Hospital Thailand) (JCI) магадлан итгэмжлэлтэй

Даатгалын менежертэй холбогдох


  • Мандал Даатгал / Байгууллагын даатгал
  • E-mail: corporate@mandal.mn
  • Phone: 7575 2000