Барилгын салбарын эрсдэлийн удирдлагын семинар амжилттай зохион байгуулагдлаа

Мандалын эрсдэлийн баг зөвхөн иргэдэд чиглээд зогсохгүй бизнесийн байгууллагуудад зориулсан эрсдэлийн удирдлагын боловсролыг хөгжүүлэх сургалтыг харилцагч байгууллагуудад зориулан тогтмол хийж заншсан билээ.

Мандал Даатгал ХХК Барилгын салбар дахь эрсдэл болон эрсдэлийг удирдах арга хэрэгслийн /боломжууд/ талаар кейс анализ, судалгаанд үндэслэн мэдээлэл олгох зорилгоор 2015 оны 3 сарын 12-нд “Барилгын салбарын эрсдэлийн удирдлагын семинар”-ыг зохион байгууллаа. Энэхүү семинарт барилгын салбарын томоохон 50 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл ирж оролцсон.

Семинарын хүрээнд Барилгын салбарын хууль эрх зүйн эрсдэл, 2015 оны барилгын салбарын төлөв, Хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийн кейс болон Барилгын салбарын оновчтой санхүүжилт зэрэг сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөлөө.