Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

2 сар, 3 долоо хоног өмнө


Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮУЛГҮЙ” гэдэг үг маш их итгэл, халуун дулаан мэдрэмжийг өгдөг. Ер нь биднийг айлгаад байдаг“АЮУЛ” гэдэг зүйл яг юу юм бэ? Яагаад бид түүнээс ингэтлээ айдаг юм бэ? Энэ ойлголтыг хэн хаанаас гаргаж ирэв?Тэгэхээр юуны өмнө бид “АЮУЛ” гэдэг зүйлийг ойлгож байж яг юунаас, яагаад айж эмээгээд байгаагаа мэдэх юм.


“АЮУЛ” гэж юу вэ?

“Монгол хэлний их тайлбар толь” бичигт:Аюул - Гамшиг зовлон учруулж болох хор хөнөөл, гайгэж тайлбарласан байдлаас харахад “АЮУЛ” гэдэг бол биет болон биет бусаар байнга оршин байдаг хэнд ч хэзээ ч тохиолдож болох үйл явдлын үр дүн болох нь тодорхой байна. Бидний амьдарч байгаа орчинд биднээс хамааралтай болон хамааралгүй мянга мянган үйл явдал өрнөж байдаг. Үүнтэй зэрэгцэн “АЮУЛ” мөн адил оршин байна. Тэгвэл аюулаас зайлсхийх ямар боломж бидэнд байна вэ? Энэ боломжтой юу гэдэг асуулт гарч ирнэ. Бид “АЮУЛГҮЙ” нөхцөлийг хэрхэн яаж бий болгох вэ?


“АЮУЛГҮЙ” гэж юуг хэлэх вэ?

“Монгол хэлний их тайлбар толь” бичигт: Аюулгүй - Аюул байхгүй, айж эмээх, сандрах түгшүүргүй гэж тайлбарласан байна.

Өнөөгийн бидний амьдарч буй эрин үед аюулыг тодорхойлох, тооцоолох, үнэлэх олон арга аргачлал гарч ирснээс гадна түүнээс хэрхэн сэргийлэх, даван туулах маш олон боломжууд нээгдэж байна. Гэвч бидний арга ухаан хүрэхгүй “АЮУЛ”-ууд шинээр гарч ирсээр л байгаа.


Аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл гэж юу вэ? Түүнийг хэрхэн хангах вэ?

Бид өнөөг хүртэл тодорхойлж тооцоолсон аюулаас өөрсдийгөө хамгаалах арга ухаан, техник технологийг боловсруулж ашигласаар ирсэн. Аюулгүй ажиллаж амьдрах боловсрол + аюулгүй ажиллаж амьдрах орчин хоёрыг бий болгосноор тооцоологдсон аюулаас сэргийлж чадах боловч энэ нь аюулгүй нөхцөлийг илэрхийлж чадахгүй юм. Тиймээс үүн дээр аюул учирсан тохиолдолд түүнийг хэрхэн даван туулах, үүссэн хор хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг тооцооллыг оруулж өгвөл аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг илэрхийлэх боломжтой болох юм.

Аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл=Аюулгүй орчин + Мэдлэг боловсрол + Аюул, аюулын хор хохирлыг даван туулах нөөц боломж


Аюул, аюулын хор хохирлыг даван туулах нөөц боломж гэж юу вэ?

Дэлхий нийтээр аюулын хор хохирлыг барагдуулах түүнийг даван туулах нөөц боломж буюу арга хэрэгслийг хайсаар нэгэн зүйлийг нээсэн нь боловсронгуй болсоор бизнесийн салбар болтлоо маш өндөр төвшинд хөгжсөн байна. Энэ бол бидний нэрлэж заншсанаар “INSURANCE” буюу ДААТГАЛ юм. Яагаад даатгалыг зөв гэж үзэн боловсронгуй болгож хөгжүүлсээр ирэв. Учир нь үүнээс илүү аюулын хор хохирлыг барагдуулах арга зам одоохондоо олж нээгээгүй байна. Даатгалын үүсэл хөгжлийн талаар цухас дурдахад:

МЭӨ 2000 жилийн өмнө даатгалын эх үүсвэр тавигдсан гэдэг. Жишээ нь: тэмээн жингийн наймаачид замд гарахаасаа өмнө тэдэнд учирч болзошгүй хулгай, дээрэм байгалийн гамшгийн эрсдэлийн хохирлыг бүгд хамт үүрнэ гэдгээ урьдчилан тохиролцдог байв. Энэ нь Вавилоны Хаммурапи хааны хуулийн эмхтгэлд бичигдсэн байдаг. Нэг ёсны даатгалын гэрээ болдог байсан байна. Учир нь наймаачид замд гарахаасаа өмнө тодорхой хэмжээний мөнгөн сан үүсгэн баталгаа болгож үлдээдэг байсан байна.

Ром гүрэнд хүмүүс хэсэг төлбөр төлөн нэгдэлд хамрагдаж, хэн нэгний гэр бүлийн гишүүн нас барах тохиолдолд оршуулгын зардлаа энэ нэгдлээсээ авдаг байсан байна. Мөн дундаж зууны Германд хулгай, дээрмээс хохирол амссан хүмүүст тусалдаг худалдаачдын нэгдэл үүссэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам даатгалын зарим төрлүүд тусгаарлан салж эхэлсэн. XVIII зууны эхэнд гэхэд даатгалын гурван төрөл бие дааж салсан: малын даатгал, галын даатгал болон далайн эрсдэлийн даатгал. Хувь хүний даатгал мөн үүссэн хэдий ч баян ядуугийн ялгаа их байсан учир цөөхөн тооны хүмүүс л гэнэтийн ослын даатгал хийлгэдэг байсан. Тэгсэн хэдий ч даатгал хийлгүүлэх хүн байдаг байв.


Даатгал, даатгалын үйл ажиллагаа гэж юу вэ? Хэн хянадаг вэ?

Даатгал гэж эд хөрөнгө, ашиг сонирхолд учирсан аюулын хор хохирлыг барагдуулах зориулалт бүхий мөнгөн санг хэлнэ.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага өөрийн хүсэл сонирхлоор даатгагч аж ахуйн нэгжтэй хийсэн гэрээний үндсэн дээр хуримтлагдаж байгаа мөнгөн сан болон тухайн мөнгөн сангаар гэрээлэгч талд учирсан хохирлыг барагдуулах /нөхөн төлбөр олголт/ үйл ажиллагааг даатгалын үйл ажиллагаа гэнэ.

Одоогоор Монгол улсад даатгалын үйл ажиллагаа явуулдаг 18 аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэдний үйл ажиллагааг Санхүүгийн Зохицуулах Хороо Монгол Улсын Хууль, хамааралтай эрхзүйн бичиг баримтад үндэслэн улирал бүр шалгаж тайлан мэдээг нээлттэй түгээдэг байна.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?
Эрүүл мэнд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?

Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа аш...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...