Мандал Даатгал “Bloomberg Awards 2015” –с оны шилдэг инноваци шагнал хүртлээ


3-р сарын 31-нд Blue Sky цамхагт Bloomberg TV Mongolia-аас 4 дэх жилдээ зохион байгуулсан Bloomberg Awards 2015 шагнал гардуулах ёслол дээр “Мандал Даатгал” ХХК нь ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгалаараа 2015 оны Шилдэг инноваци шагнал хүртээ.

Монголын хамгийн анхны сайн дурын ЖАРГАЛАН эрүүл мэндийн иж бүрэн даатгал нь иргэд өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандах, чанартай үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авах, эмнэлгүүд цаашлаад эрүүл мэндийн салбарт шинэчлэлт сайжруулалт хийгдэх хөрсийг бүрдүүлж өгсөн анхны хувийн эрүүл мэндийн даатгал болсон юм.

“ЖАРГАЛАН” ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ 2015 ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИИАР ШАЛГАРАХ ДАРААХ ШАЛТГААНУУД БАЙСАН АЖ

Мандал Даатгалын хамт олон зах зээл, салбарын судалгаа, хэрэглэгчийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн хэрэглэх зан төлөв, хэрэгцээ шаардлага зэргийг судлан үзсэний үндсэн дээр эрүүл мэндийн иж бүрэн даатгал ЖАРГАЛАН-г бий болгох дараах шалтгаанууд буюу сайжруулалт шаардлагатай орон зай байгааг олж харжээ.

Монгол улсын хэмжээнд

  • Монгол улсын эрүүл мэндийн салбарт зарцуулагдах мөнгөн хэмжээ ДНБ-ний 3,5%-тай тэнцүү байдаг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 2-5 дахин бага, менежмент муу.
  • Жил бүрд 40 гаруй мянган иргэн гадаад орныг зөвхөн эмчилгээ хийлгэх зорилгоор зорьдог ба жилд дунджаар 100 сая гаруй ам.доллар дээрх орнууд руу гарч байна. Эдгээрийн 70% гаруй нь зөвхөн БНСУ уруу явдаг.
  • Эрүүл мэндийн даатгалын хамгаалалт нь жилийн 2 сая төгрөг хүртэл, гадаад улс оронд эмчилгээ авах боломжгүй, орчин үеийн хувийн эмнэлгээр үйлчлүүлэхийг дэмждэггүй, эмчилгээний өртгийг олон жилийн өмнө тогтоож байсан нь одоогийн хэрэгцээ шаардлагыг хангадаггүй.

Нийгэмд

  • Иргэдэд эрүүл мэндэд учирсан томоохон эрсдэлийг хамгаалах сонголт байдаггүй, амьдралын баталгаа байхгүйн улмаас олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн сувгаар маш олон хүмүүс хандив тусламж хүсдэг. Энэ мэтчилэн өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ авсан нийт иргэдийн 50% нь ядуу өрхийн эгнээнд шилждэг гэсэн тоо байдаг.
  • Эрүүл мэнддээ хариуцлагатай хандах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сул байдаг.

Эрүүл мэндийн салбарт

  • Эрүүл мэндийн салбарын эмчилгээний үйлчилгээний чадамж дэлхийн хөгжилтэй орнуудаас олон жилээр хоцорсон байдаг.
  • Эрүүл мэндийн хувийн болон улсын хэвшлийн байгууллагууд болон иргэдийг холбосон санхүүгийн гүүр байдаггүй. Үйл ажиллагаанд үйлчлүүлэгч талаас хөндлөнгийн хяналт бага байдаг.
  • Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чиглүүлэн зөвлөх, өвчин эмгэгээс сэргийлэх зөвлөгөө, эрүүл мэндийн эрсдэлийн менежментийн мэдлэгийг олгох үйл ажиллагаа маш сул хийгддэг.
  • Иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний соёл эмнэлгүүдэд сул хөгжсөн байдаг.

Иргэдэд

  • Иргэд эмчилгээ үйлчилгээний зардлынхаа 40-с илүү хувийг өөрсдийн халааснаас гаргаж байгаа бөгөөд өндөр өртөгтэй эмчилгээний хувьд бараг 100% өөрөөсөө төлдөг.
  • Өвчтөн өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх тохиолдолд орон сууцаа зарах, их хэмжээний зээл авах зэргээр санхүүгийн эрсдэлтэй тулгардаг.
  • Иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн боловсролын хэт тэнцвэргүй байдлын улмаас эмнэлгийн, эмчийн хэлсний дагуу ямар нэгэн чиглүүлэх зөвлөгөөгүйгээр эмчилгээ үйлчилгээг шууд авдаг.
  • Иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд хүнд суртал, урт дараалал, олон бичиг баримт бүрдүүлэх, зохион байгуулалтгүй байдал зэрэг олон хүндрэлтэй учирдаг.

Дээр дурдсан нөхцөл байдал буюу сайжруулалт шаардлагатай хоосон орон зайг нөхөх инновациудыг ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгал нь дараах шийдлүүдээр хэрэгжүүлээд байна.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХИЙГДСЭН ИННОВАЦИ

Улсын эрүүл мэндийн даатгалыг хувийн эмнэлгүүдэд ашиглах боломжийг 100% болгосон.

Улсын эрүүл мэндийн даатгалаар иргэд зөвхөн улсын эмнэлэг болон цөөн тооны хувийн эмнэлэгт үйлчилгээ авах боломжтой байдаг бол ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар Монголын улсын шилдэг хувийн эмнэлгүүд болон Азийн томоохон сүлжээ эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой билээ.

Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж эхэлсэн

Иргэд Монголынхоо чанартай үйлчилгээг авч эхэлснээр эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээ сайжрах, гадагшаа урсах мөнгөн урсгалыг дотооддоо төвлөрүүлэх, ДНБ-д эзлэх эрүүл мэндийн үйлчилгээний хувь хэмжээг өсгөх хөрсийг бүрдүүлсэн.

НИЙГЭМД ХИЙГДСЭН ИННОВАЦИ

Өндөр үнэтэй эмчилгээний зардлууд багтсан

Гэнэтийн өвчлөлөөс болж өндөр үнэтэй эмчилгээ мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон үед ойр дотно хүмүүстээ санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр, олон нийтээс хандив тусламж хүсэхгүйгээр эмчилгээгээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн.

Хам даатгалыг нэвтрүүлсэн

Даатгуулагч өөрөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын 30%-ийг хариуцах болсноор эрүүл мэнддээ илүү хариуцлагатай ханддаг болох нөхцлийг бий болгосон.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХИЙГДСЭН ИННОВАЦИ

Эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагааны шинэчилсэн зураглал

· Даатгуулагч өөрийн амьдралын хэв маягтаа хариуцлагатай хандаж эрүүл мэнддээ анхаарах тусам даатгалын нөхцөлүүдийг улам сайжруулах нөхцөл бүрддэг.

· Даатгалын шинэ бүртгэлийн систем, андаррайтингийн шаталсан дүгнэлт, нөхөн төлбөрийн тохиолдлыг эмнэлгийн талаас эхэлж дүгнэх аргачлал зэрэг нь даатгалын компаниуд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний нөхөн төлбөрийн асуудлыг зөвхөн эдийн засгийн талаас нь буюу хураамж дээр нь үндэслэж шийдвэрлэдэг байсан бол Жаргалан эрүүл мэндийн даатгал нь эмнэлгийн дүгнэлт дээр үндэслэн хэрэглэгчийнхээ эрүүл мэндийг энэ тэргүүнд тавьж нөхөн төлбөрийг шийдвэрлэдэг болсон.

Үйлчилгээний чанар стандартад даатгалын байгууллага хяналт тавьдаг болсон

Иргэд болон эмнэлгийн хооронд даатгалын байгууллага орж ирснээр иргэдэд очих эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд даатгалын байгууллага хяналт тавьж эхэлсэн нь чанар стандартыг өндөр хэмжээнд хангуулах, эмнэлгүүдийн дунд цэвэр өрсөлдөөнийг дэмжин улмаар эрүүл мэндийн салбар олон улсын хэмжээнд хүрч хөгжихөд хувь нэмрээ оруулах юм.

ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ИННОВАЦИ

Эмнэлгийн сүлжээг бий болгосон

Монголын шилдэг хувийн эмнэлгүүдийн сүлжээг бий болгож, үйлчилгээг төрөлжүүлснээр иргэд олон мэдээлэл дээр суурилж сонголтоо хийх боломжийг олгосон.

Даатгуулагчид санхүүгийн дарамт учруулалгүйгээр олон улсын хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг нээсэн

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийн эмчилгээ, мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар болон бусад эмчилгээнүүдийг ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар авах боломжтой болсон.

Бага төлбөрөөр илүү их үйлчилгээ авах боломжтой

  • Иргэд Улсын эрүүл мэндийн даатгалд жилд дунджаар 500,000-1,000,000 төгрөгийн хураамж төлдөг боловч, жилдээ 1,800,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй байдаг.
  • Харин ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгалд жилд дунджаар 600,000 төгрөг төлөөд 50,000,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой.
  • CT, MRI болон PET scan зэрэг өндөр үнэтэй оношилгоонд Улсын эрүүл мэндийн даатгалаас жилд 30,000 төгрөг л олгодог бол ЖАРГАЛАН даатгал оношилгооны төлбөрийн 70%-ийг нөхөн төлдөг.
  • Улсын эрүүл мэндийн даатгалаар иргэд эм тариаг зөвхөн тодорхой хөнгөлөлттэй үнээр л авах боломжтой байдаг бол ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгал нь эмчийн жорын дагуух эмийн зардлыг нөхөн төлдөг.

Эрүүл мэндийн утсаар зөвлөх үйлчилгээг даатгуулагчдад санал болгосон

Эрүүл мэндийн ямар нэг асуудал тулгарсан, яаралтай зөвлөгөө авах шаардлагатай, мөн яг ямар төрлийн эмчилгээн үйлчилгээг хаанаас авахаа мэдэхгүй байгаа тохиолдолд Мандал даатгалын /холбох : http://www.mandal.mn/ эрүүл мэндийн даатгалын албаны мэргэжлийн эмч нартай холбогдож зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн.

Эмнэлгийн үйлчилгээний үнийг тогтвортой болгож эхэлсэн.

Даатгагч болон эмнэлгийн хооронд байгуулах гэрээгээр эмнэлэг хямдруулсан үнийг даатгагчид санал болгож гэрээний хугацаанд тогтвортой байлгахыг гэрээгээр баталгаажуулсан.

Даатгуулагчид зөвхөн өөрт хэрэгтэй эмнэлгийн үйлчилгээний багцыг сонгох

Даатгуулагч хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үйлчилгээ, жирэмслэлт болон төрөлт, хувийн өрөөнд хэвтэн эмчлүүлэх сонголттойгоор эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах боломжтой болсон.

Direct Billing буюу даатгагчаас эмнэлэгрүү төлбөрийг шууд шилжүүлэх үйлчилгээ

Даатгалын байгууллагаас нөхөн төлөх эмчилгээ үйлчилгээний зардлыг даатгагчаас эмнэлэгрүү шууд шилжүүлэх төлбөрийн шинэ системийг нэвтрүүлсэн.

Цахимаар даатгуулагч шаардлагатай мэдээллээ авах боломж

Даатгуулагч нь өөрийн даатгалын хамгаалалтын мэдээлэл, нөхөн төлбөр, эмнэлгүүдийн мэдээллийг онлайнаар авч цаг хугацаагаа хэмнэх боломжтой болсон.

Улсын эрүүл мэндийн даатгалаар иргэд зөвхөн улсын эмнэлэг болон цөөн тооны хувийн эмнэлэгт үйлчилгээ авах боломжтой байсан бол ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар Монгол улсын шилдэг хувийн эмнэлгүүд болон Азийн томоохон сүлжээ эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломж нээгдлээ.

Иргэд дотооддоо чанартай үйлчилгээг авч эхэлснээр эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээ сайжрах, гадагшаа урсах мөнгөн урсгалыг эх орондоо төвлөрүүлэх, ДНБ-д эзлэх эрүүл мэндийн үйлчилгээний хувь хэмжээг өсгөх хөрсийг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлт “Мандал Даатгал” ХХК-ийн ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгал 2015 оны Шилдэг инновациар өргөмжлөгдөх үндэс болсон байна.