Автомашины тоормос нь машины аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэсгүүдийн нэг. Зам дээр явж байх үед тоормос гэнэт ажиллагаагүй болбол яах билээ? Ийм үед авах арга хэмжээний талаар бяцхан зөвлөмжийг хүргэж байна.

Юуны өмнө сандарч болохгүй

Ямар ч тохиолдолд машин барьж байхдаа анхаарал, сонор сэрэмжээ алдаж болохгүй. Жолоодлогын үед ямар нэг зүйл буруугаар эргэвэл аль болох тайван байж, саруул ухаанаар дараа дараагийн алхмуудаа бодох хэрэгтэй. Сандарсан үедээ хүн огцом, бодлогогүй үйлдэл гаргах нь их байдаг бөгөөд өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах аюултай.

Дахиад нэг оролдоод үз

Хуучны классик загварын машин биш л бол одооны машинууд бүгд давхар тоормосны системтэй болсон бөгөөд урд болон хойд тоормос тус тусдаа бие даасан ажиллагаатай байгаа. Тоормосны системийн хоёр тал бүхэлдээ ажиллагаагүй болсон үед л тоормослох огт боломжгүй болох юм. Тоормосны нэг тал ажиллагаагүй болсон хэдий ч нөгөө хэсэг нь ажиллаж байгаа бол машины зогсоох хүчтэй гэсэн үг. Тоормосны педаль дээр удаан, хүчтэй гишгэж машины хурдыг сааруулж болох эсэхийг үзээрэй.

Хурдаа сааруулах алхмууд авах

Үндсэн тоормосны систем ажиллахгүй байвал зогсоолын тоормос буюу “гар тоормос”-ыг ашиглан машины хурдыг сааруулах арга бий. Гар тоормос үндсэн тоормос шиг бүх дугуйнуудад алгуур жигд үйлчилж чаддаггүй учраас хурд ихтэй яваа үед гар тоормос хэрэглэвэл дугуйнууд огцом түгжигдэж, машин шарвах аюултай.

U.S.News & World Report-ийн санал болгодог бас нэгэн арга нь хаазаа бууруулж, араагаа хүндрүүлэх зарчмаар машиныг удаашруулах юм.

Замын хөдөлгөөнөөс гарах

Хурдаа сааруулсны дараагаар машиныг аль болох хурдан замын хөдөлгөөнөөс гаргах хэрэгтэй. Дохиогоо асааж, шаардлагатай бол эргэн тойрны машинууддаа дуут болон гэрлэн дохио өгч замын хажуу руу аажуу шилжинэ. 1-р эгнээ эсвэл замын хажуу руу гарсан даруйдаа аваарын гэрлээ асааж араагаа салгана. Гар тоормос ашиглан машины хурдаа сааруулна. Хэрэв машин шарваж эхэлбэл гар тоормосоо суллах хэрэгтэй. АНУ-н Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гар тоормос ажиллахгүй үед дугуйгаараа замын хажуугийн хашлагыг шүргэж хурдаа сааруулахыг зөвлөдөг.

Бүрэн зогсох хүртлээ машины унтрааж болохгүй

Машины унтрааж хурдаа сааруулах нь оновчтой санаа мэт сонсогдож магадгүй. Гэхдээ машин бүрэн зогстол хөдөлгүүрээ унтрааж болохгүй гэдгийг анхаараарай. Хөдөлгүүрээ унтраамагц жолооны удирдлага унтардаг учраас машины хөдөлгөөнийг удирдахад төвөгтэй болдог бөгөөд жолоо түгжигдэх эрсдэлтэй байдаг. Тиймээс аюулгүй газар очиж, бүрэн зогссоны дараа хөдөлгүүрээ унтраах хэрэгтэй.

Аюулгүй байдлаа дахин шалгах

Тоормос түр хугацаанд ажиллагаагүй болсон л бол азаа үзэлгүй, шууд мэргэжлийн газар очиж шалгуулаарай. Эвдрэлээс үл хамааран 25,000 км тутамд буюу жилд нэг удаа тоормосоо шалгуулж хэвших хэрэгтэй.

Эх сурвалж: https://blog.allstate.com

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...