Машинаа хэрхэн зөв угаах вэ?

2 долоо хоног өмнө


Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгээс ээ болоод гадрыг нь сэвтээж, өнгийг нь алдагдуулах байдал түгээмэл тохиолддог.

Хэрвээ та зогсоол дээрх машинуудыг нарны шууд тусгал доор харвал, ихэнх нь гадаргуу дээрээ аалзны тор мэт эргэлдсэн бичил зураастай болсон байгаа. Ийм зураас үүсэх гол шалтгаан нь буруу угаалтаас үүдэлтэй байдаг.


Энэхүү нийтлэлээр дамжуулан машины өнгө үзэмжийг шинээр нь хадгалахад туслах, буруу угаалтаас үүдэлтэй сэв, зураас үүсэхээс сэргийлэх тухай хэрэгцээтэй санал, зөвлөмжийг өгч чадна гэдэг итгэж байна.


Машины шампунь

Аяга таваг угаагчаа авч гараад машинаа угаадаг байсан цаг ард хоцорсон. Аяга таваг угаагч нь хоолны үлдэгдэл болон тос арилгах зориулалттай бөгөөд энэ үүргээ ч сайн гүйцэтгэдэг. Харин машин дээр ашиглах үед машины хамгаалалтын ваксыг арилгаж, хуванцар болон резинэн хийцүүдийг хатааж, хэврэг болгодог.

Машины сайн чанарын шампунь машины гадаргууг сайтар цэвэрлэж, өнгийг сэргээж, гялалзуулдаг бөгөөд хамгаалалтын вакс, лакийг гэмтээдэггүй. Машины шампуниуд үнээсээ хамааран чанарын хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд бөөнөөр нь зардаг, хямд шампуниас татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хэрвээ ямар шампунь сонгохоо мэдэхгүй байгаа бол машиныхаа өнгөлгөөг хийлгэсэн вакстайгаа адилхан брэндийн шампунь сонгохыг санал болгож байна.



Машин угаагч алчуур

Машин сонирхогчдоос ямар үйлдвэрлэгч хамгийн сайн машин хийдэг вэ гэж асуувал, хүн бүр өөр өөр хариулт хэлэх болно. Харин машин угаадаг алуурчны хувьд ганцхан сонголт байх нь зөв. Тэр нь зориулалтын машин угаах алчуур юм. Машин угаадаг алчуур нь микрофайбер, нийллэг, хиймэл болон жинхэнэ хонины ноосон гээд олон янзын материалын сонголттой байдаг. Зориулалтын алчуур нь машины будгийг гэмтээлгүй зөөлөн цэвэрлэдэг ба ус сайн дааж, угааж, цэвэрлэхэд амар байдаг.

Гал тогооны алчуур, хуучин цамц, гар нүүрийн алчуур зэргийг ашиглаж болохгүй. Эдгээр нь будагт хэд их даралт өгч, гадаргуун дээрх шороо тоосыг тараадаг. Мөн усанд мушгихад, наалдсан шороо нь амархан салдаггүй.

Хэрвээ та том машинтай бол, хатуу нийллэг үстэй сойз ашиглахаас зайлсхийгээрэй. Энэ нь будгийг зурж, гэмтээн, машины өнгийг бүрсийлгэдэг.




Усны хувин

Хүмүүсийн түгээмэл ашигладаг 10-12 литрийн гэртээ шал угаадаг хувин машин угаахад үнэндээ хүрэхгүй. Болж өгвөл 18-20 литрийн савтай цэвэр ус ашиглах хэрэгтэй байдаг. Гэвч энэ их хэмжээний усыг хувинтай бариад явах хэцүү. Тиймээс зориулалтын, дугуйтай усны хувин авахыг санал болгодог. Зориулалтын сав нь зөөж тээвэрлэхэд хялбараас гадна, дотор нь угаалгын бусад хэрэгслээ мөн хадгалахад тохиромжтой.

Машинаа сэв зурааснаас хамгаалахыг хүсвэл Хоёр-хувинтай-угаах аргыг хэрэглээрэй. Өөрөөр хэлбэл цэвэр болон савантай устай хоёр хувин ашиглах юм. Савантай усаар машинаа арчсаны дараа, алчуураа цэвэр усандаа базаж, шороо тоос савантай усанд орохоос сэргийлэх зориулалттай юм.




Усны хувингийн тусгаарлагч

Цэвэрлэгээний үед машинд наалдсан шороо тоос устай хувингийн ёроолд тунадаг. Тунасан шороог буцааж алчуурт наалдахаас сэргийлж энэхүү тусгаарлагчийг ашигладаг байна.




Машинаа хатаах

Угаасан машинаа хатаах хамгийн түгээмэл арга бол товруутай микрофайбэр алчуур ашиглах эсвэл гар хатаагч сэнс ашиглах юм.Зориулалтын микрофайбэр алчуур ус маш сайн уудаг, машины гадаргууд аюулгүй, зөөлөн байдаг бөгөөд машиныг халтартуулахгүйгээр цэвэрхэн хатаадаг.




Машин угаах үе шат

  • Машинаа үргэлж сүүдэр газар угааж бай. Энэ нь савантай усыг арчиж амжаагүй байхад хатахаас сэргийлдэг. Мөн аль болох салхи багатай өдөр сонгох нь зүйтэй. Салхитай үед, машин бүрэн цэвэрлэж амжаагүй байхад хатаж, халтартах, усны толботой болох эрсдэлтэй.
  • Савантай ус болон цэвэр устай хоёр сав ашиглах.
  • Халуун усаар угааж болохгүй. Хүйтэн усанд зориулалтын угаалгын шингэн хийж, сайтар хөөсрүүлэх хэрэгтэй.
  • Машины бохирдол их байгаа тохиолдолд, ус цацаж хатуу тоос, шороог арилгах.
  • Машинаа дээрээс нь эхэлж угаах.
  • Машинаа жижиг жижиг хэсгээр хувааж угаах хэрэгтэй ба алчуураа ойр ойрхон цэвэр усанд цэвэрлэх.
  • Шулуун арчилтууд хийх хэрэгтэй. Алчуураа тойргоор эргүүлж, цэвэрлэж болохгүй.
  • Хатаахдаа, алчуураа чанга даралгүй, зөөлөн гулгуулж арчина. Машин тань цэвэрхэн болсон учраас үрээд, зүлгээд байх шаардлагагүй.

Ингээд та машинаа хэрхэн зөв угаах талаар тодорхой мэдлэгтэй боллоо. Хайртай машиныхаа зөвхөн өнгө үзэмжид анхаараад зогсохгүй, гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэн Тээврийн Хэрэгслийн Даатгал хийлгэхээ мартуузай.

Харин даатгалаа хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа бол бидний бэлдсэн “Тээврийн хэрэгслийн даатгал сонгоход анхаарах 8 зүйл” нийтлэлийг уншаад үзээрэй.


Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлэ...

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга
Жолооч таны мэдлэгт

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга

Машины шатахуун зарцуулалтыг бууруулснаар эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг ч бага х...

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж
Жолооч таны мэдлэгт

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж

Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар 385 мянга орчим авто машин хөдөлгөөнд оролцож, өдөрт дунджаар 86 авто машин нэмэг...

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?
Эрсдэлийн боловсрол

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?

Ирээдүйд болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлд хөрөнгө оруулалт хийх шаардлага байна уу? Мэдээж даатгал х...