Классик

тээврийн хэрэгслийн даатгал

Үнийн санал авах

Товч танилцуулга

Замын хөдөлгөөний ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, сайн жолооч нарын хувьд ч санамсар болгоомжоо ялимгүй алдахад осол гарах эрсдэл өндөр болжээ. Улаанбаатар хотод жилд 76,000 машин зам тээврийн осолд өртдөг. Гэвч осолд орсон машинуудын тэн хагас нь тээврийн хэрэгслийн даатгалгүй улмаас хохирч үлддэг. Жолоочийн хариуцлагын даатгалаар та бусдын машиныг хамгаалсан, харин ӨӨРИЙНХИЙГӨӨ?

Бүтээгдэхүүний онцлог

Таны автомашин дахин ашиглах боломжгүй болтлоо гэмтвэл эсвэл хулгайд алдагдвал яах вэ? Ийм төрлийн эрсдэл тохиолдох магадлал хэдий бага ч, бодитоор учирвал санхүүгийн болоод сэтгэл зүйн маш их дарамт үүсгэдэг. Тиймээс эдгээр эрсдэлээс тээврийн хэрэгслээ хамгаалахыг хүссэн харилцагч нартаа тээврийн хэрэгслийн КЛАССИК даатгалын санал болгож байна.


Тээврийн хэрэгслийг бүтэн үнэлгээгээр хамгаалдаг

Даатгалын үнэлгээг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнээр тогтооно.


Хамгаалалтын 2 төрлийн сонголттой


Даатгуулагч хэрэгцээндээ нийцүүлэн 2 төрлийн эрсдэлийн багцаас сонгох боломжтой.


Төлбөрийн таатай нөхцөлтэй


Даатгалын хураамжийг 10 хүртэл сард хуваан төлснөөр нэг удаагийн төлбөрийн ачааллыг бууруулна.


Хамгаалалт

Хамгаалалтын төрөл

Үндсэн

Нэмэлт

Даатгалын эрсдэл



Замын хөдөлгөөнд оролцох үед мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох, хатуу биетэд мөргүүлэх, өртөх

Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл (даатгуулагчаас бусад жолоо барих эрх бүхий этгээд жолоодох үеийн зам тээврийн осол)

+2 хүн

Жолооч хязгаарлахгүй

Галын эрсдэл

Байгалийн эрсдэл

Зогсоолд байрлуулах үед хатуу биет мөргөх, шүргэх

Зогсоолд байх үед гуравдагч этгээд мөргөх, шүргэх, санамсаргүй болон санаатайгаар хохирол учруулах

Зогсоолд байх үед дээрээс юм унах, усны эрсдэл учрах

Толины хулгай

Машины үйлдвэрийн үндсэн жижиг эд ангийн хулгай (капут, урд хойд буфер, урд хойд их гэрэл, урд хойд жижиг гэрэл, урд сетка)

Бүрэн хулгай

Даатгуулагчийн хариуцах хэсэг сонголтоор

(Хураамжийг 10-15% бууруулж болно.)

Нэмэлт үйлчилгээ

24 цагийн дуудлагын үйлчилгээ
Хохирол үнэлгээний зардал
Чирч тээвэрлэх зардал