Ирээдүйд болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлд хөрөнгө оруулалт хийх шаардлага байна уу?

Мэдээж даатгал хэрэг болсон үедээ л хэрэгтэй. Харин тэр үе хүртэл даатгал авах талаар огт бодохгүй явах нь түгээмэл үзэгдэл. Бидний ихэнх нь ингэж боддог: “Ирээдүйд тохиолдохгүй ч байж болох эрсдэлд яах гэж одоо хөрөнгө оруулах билээ?” Гэвч бодитоор ямар нэг таагүй нөхцөл байдал үүсэх үед л бидний бодол өөрчлөгддөг.

Хажуу айлд гал гарав. Аяллаар явж байхад таны тээш алга болов. Шинэхэн авсан гар утсаа унагаж хагалав. Эсвэл ойр дотнын тань хүн гэнэт хүндээр өвдөв. Эдгээр зүйлс гэнэт тохиолдож, хийсэж ирсэн хохирлын сургаар та гэнэт даатгал авсан бол хэрэгтэй байж дээ гэж бодсон ч, нэгэнт оройтсон байдаг.


Бид хэзээ даатгал авдгийг “хэтийн онол”-оор тайлбарлаж болно

Даатгалын талаарх шийдвэр гаргалтыг шинжлэх ухаанаар тайлбарлаж болдог. Зан төлөвийн эдийн засагч Амор Тверски болон Даниэл Каннеман нар үүнийг “хэтийн онол” гэж нэрлэдэг бөгөөд хүмүүс үнэмлэхүй үр дүн гэхээсээ илүү юуг "ашиг" эсвэл "алдагдал" гэж хүлээн зөвшөөрч байгаагаас шалтгаалан эрсдэлтэй хувилбаруудаас сонголт хийдгийг тодорхойлдог байна.




Судалгаагаар хүмүүст алдагдал нь ашгаас илүү том харагддаг нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл ашигтай байхдаа бид 50%-ийн л аз жаргалтай байдаг бол, алдагдал гарсан үед 90%-ийн гутралд ордог.

Даатгал руу буцаад оръё. Бид тохиолдож ч магадгүй, тохиолдохгүй ч байж магадгүй зүйлийн төлөө мөнгө төлөх нь ашигтай эсэхийг тооцоолохыг хичээдэг. Энэхүү процесс нь тухайн эрсдэл тохиолдох магадлалыг 0 эсвэл 1 гэсэн байдлаар тооцоолохоор эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зүйл тохиолдох магадлал хэдэн хувьтай вэ гэж бодохын оронд, тэдгээрийг нэг бол “Тохиолдох нь мадаггүй” эсвэл “Огт тохиолдохгүй” гэж эсрэг хоёр туйлд ангилдаг байна.

Бид газар хөдлөлт, үер гэх мэт тохиолдох магадлал багатай эрсдэлүүдийн тохиолдох магадлалыг “0” гэж үздэг. Иймэрхүү үйл явдал тохиолдож болзошгүй гэдгийг бид сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд ихэвчлэн энэ үйл явдал тохиож болох эсэхийг бүхэлд нь үл тоомсорлодог. Мэдээж хэзээ ч тохиолдохгүй гэж бодсон зүйлдээ даатгалын гэрээ худалдаж авах шаардлага байхгүй биз дээ.

Эсрэгээрээ, тохиолдох магадлал өндөртэй гэж үзсэн үйл явдлыг “1” гэж үздэг. Иймээс ихэнх хүмүүс даатгалын төлбөрийг тодорхойгүй ашгийн төлөөх тодорхой алдагдал гэж хүлээж авдаг буюу тохиолдохгүй зүйлийн төлөө сар бүр 10,000 төгрөг төлөөд байгаа мэт санагддаг байна. Энэ тохиолдолд та даатгалыг авахгүй байхаар шийдэж, шаардлагагүй зардлаас зайлсхийж байна гэж үзнэ.

Гэвч гал түймэр, үер зэрэг түгээмэл тохиолддоггүй эрсдэл бидэнд, эсвэл бидний мэдэх хүмүүст учрах үед эдгээр бодол өөрчлөгддөг. Магадлал багатай гэж бодож байсан зүйлс бодитоор биелэхэд, бидний оюун бодол дахь магадлал сансрын хурдаар өсч, их хохирлын дэргэд сар бүр даатгалын хураамж төлөх нь ашигтай мэт санагдана.

Иймээс хүмүүс ихэвчлэн томоохон хохирол амссаны дараа л даатгал авч эхэлдэг бөгөөд тухайн эрсдэл нь дараагийн хэдэн жил тохиолдохгүй бол магадлал нь буурсан гэж үзээд сэтгэл амран, даатгал авахаа зогсоодог байна.


Эрсдэлийг эрэлхийлэх vs Эрсдэлээс зайлсхийх хандлагууд

Тэгэхээр яагаад эрсдэлтэй үйл явдал болсны дараа эд хөрөнгийн даатгал авах нь гэнэт үнэ цэнэтэй мэт санагдаж байна вэ (тохиолдох магадлал нь яг хэвээрээ байхад)? Тверски болон Каннеман нар үүнийг “хүрээний нөлөө” гэж нэрлэдэг: яг адилхан нөхцөл байдалд тухайн хүн нөхцөл байдлыг ашиг эсвэл алдагдлын аль нь болохоор харж байгаагаас шалтгаалан тэс өөр шийдвэр гаргахыг хэлдэг.

Хүмүүс хохиролтой нүүр тулгарсан үедээ эрсдэлийг эрэлхийлэх хандлагатай, ашигтай үедээ эрсдэлээс зайлсхийх хандлагатай болдог.




Жишээ нь, та алийг нь сонгох вэ: шууд 900,000 төгрөг авах эсвэл 1,000,000 төгрөг хожих 90%-ийн боломж авах (юу ч хожихгүй байх магадлал10%)? Хэдий хүлээгдэж буй үр дүн нь хоёр сонголтын хувьд яг адилхан боловч ихэнх нь эрсдэлээс зайлсхийж 900,000 төгрөгийг сонгоно.

Харин, эсрэгээрээ танд шууд 900,000 төгрөг алдах эсвэл 1,000,000 төгрөг алдах 90%-ийн магадлалыг санал болговол хоёр дахь сонголт буюу 90%-ийн магадлалыг сонгож, хохирлоос зайлсхийхийн тулд эрсдэлийг эрэлхийлэх хандлагатай болох юм.


Энэхүү логик нь даатгалын хувьд ч үйлчилдэг. Сар бүр даатгалын хураамж төлөхийг “ирээдүйд өөртөө тусалж” буй хэрэг гэж үзсэн бол эрсдэлээс зайлсхийж даатгал авна. Харин даатгалыг алдагдал гэж үзсэн бол та эрсдэлийг үүрч, даатгалаас татгалзана.


Яагаад даатгалын компанид энэ тийм чухал вэ?

Даатгалын компани эрсдэлийг зөв үнэлж, учирч болзошгүй хохирлоос таныг хамгаалах үүрэгтэй. Мандалынхан бид өдөр бүр харилцагчдынхаа олон зуун нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд бидний хүрээлэн буй орчин ямар эрсдэлтэй болохыг мэддэг.

Иймээс ч хэрэглэгчдийг сэтгэхүйн гажуудалд оролгүй, ухаалаг бодлоготой шийдвэр гаргаж, эрсдэл учирсны дараа бус, өмнө нь санхүүгийн хамгаалалтаа авдаг байгаасай гэж хүсдэг билээ.


Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлэ...