“Даатгал 80” сэдэвт ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа


Монголын Даатгагчдын Холбоо болон Мандал Даатгал ХХК хамтран Монгол улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд даатгал, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэгих, дээд сургуулиудын оюутан суралцагсад болон салбарын ажилтан, ажиллагсдын дунд "Даатгал-80" сэдэвт ЭШБХ-ыг амжилттай зохион байгууллаа.

Уг хурлын зорилго нь манай улсын даатгалын салбарын түүхэн хөгжлийн үр дүнд салбарын өнөөгийн түвшин, үр дүнг үнэлэлт, дүгнэлт хийх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж шийдлийг олох болон салбарын цаашдын хөгжлийн талаар хамтран хэлэлцэх боломжийг олгох, ирээдүйн боловсон хүчин, залуу судлаачдыг илрүүлэн, урамшуулахад оршино.