“Мандал даатгал” компани эрсдэл даах чадвараараа монголдоо тэргүүллээ


Мандал даатгал нь дээрх чадавхыг олон улсын нэр хүндтэй Qatar Re тэргүүтэй давхар даатгалын 5 компаниудтай гэрээ байгуулсны үндсэн дээр олж авчээ. Ингэснээр Мандал Женерал Даатгал компани Монгол улсын даатгалын салбарт эрсдэл даах чадвараараа тэргүүлж эхэллээ.

Мандал Женерал Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Идэр :

“Дотоодын даатгалын компаниудын өөрийн хөрөнгийн хэмжээ бага байдаг учраас эрсдэл даах чадавх нь тэр хэмжээгээр доогуур байдаг. Иймээс өндөр үнэлгээтэй даатгалын гэрээг гадаадын даатгалын зах зээлддавхар даатгуулах шаардлагатай болдог. Гэвч олон улсын даатгалын зах зээл дээр Монголын даатгалын компаниуд эрсдэлээ байршуулахад хүндрэлтэй буюу хүссэн нөхцөлөөр давхар даатгах боломж бололцоо тэр бүр гараад байдаггүй. Тэгвэл Мандал Женерал Даатгал компани Qatar Re тэргүүтэй давхар даатгалын 5 компаниудтай гэрээ байгуулсны үндсэн дотооддоо нэг бүр нь 36 тэрбум төгрөг хүртэл үнэлгээ бүхий хөрөнгө болон барилга угсралтын даатгалыг бие даан хийх боломжтой боллоо. Монголын даатгалын зах зээлд үгүйлэгдэж байсан их хэмжээний даатгалын чадавхыг манай компани олж авсандаа сэтгэл хангалуун байна” гэв.

Мандал Женерал Даатгал нь салбартаа өөрийн хөрөнгөөрөө тэргүүлдэг, хурдтай өсч яваа залуу компани бөгөөд үүнийг компанийн санхүүгийн голлох үзүүлэлтүүдээс харж болох юм.

Нийт хөрөнгө

Аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулахад гол үзүүлэлт нь нийт хөрөнгийн хэмжээ байдаг. Мандал Женерал Даатгал компанийн нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн 3 жилд тасралтгүй өссөн бөгөөд 2014 оны эцсийн байдлаар 9.4 тэрбум төгрөг болсон байна.


Хураамжийн орлого

Мандал Женерал Даатгал компани 2011 онд байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд нийт хураамжийн орлого нь ойролцоогоор 15 дахин өссөн буюу жилд дунджаар 200%-н өсөлтийг үзүүлсэн байна. Үүнээс Мандал Женерал Даатгал компани даатгалын салбарт хүч түрэн орж ирж, амжилттай ажиллаж буй шинэ залуу компани болохыг харж болно.


Нөхөн төлбөр

Даатгалын байгууллагын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн байгууллага нь үйлчлүүлэгчдээ ямар хэмжээний эрсдэлээс хамгаалсан болохыг харуулдаг. Мандал Женерал Даатгал компанийн хувьд өнгөрсөн хугацаанд нийт 2.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг харилцагч болон иргэдэд олгосон нь үйлчлүүлэгчдээ төдий хэмжээний эрсдэлээс хамгаалж, тэдний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа өндөр түвшинд биелүүлдгийн нэгэн жишээ юм.


Харилцагчийн тооны өсөлт

Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж байгууллагууд даатгалын ач холбогдлыг илүү ойлгох болсон. Үүнийг, Мандал Женерал Даатгал компанийн эрсдэлийн боловсролыг түгээх зорилгоор хэвлэн нийтлүүлдэг ном, сэтгүүл, зохион байгуулдаг сургалт, семинар, форум болон бусад арга хэмжээнүүдээр тодорхойлж болно.


Хэрэглэгчийн тооны өсөлт

Мандал Женерал Даатгал компани хувь хэрэглэгчд рүү чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд түлхүү анхааран ажиллаж байгаа нь хувь хүн, өрх гэрийг эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж буй нэг талын нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа юм.


Нөөц сан

Нөөцийн сан нь даатгалын байгууллагын эрсдэл даах чадварыг харуулдаг голлох үзүүлэлтүүдийн нэг билээ.

Мандал Женерал Даатгал компанийн хувьд сүүлийн 3 жилд дараалан дунджаар 92%-н өсөлттэй байгаа нь даатгалын зах зээлд тэргүүлэх үзүүлэлт юм.


Тэмдэглэл: Тус санхүүгийн үр дүнг даатгалын салбарт хураамжийн орлогын өсөлтөөрөө тэргүүлж буй ТОП 5 компанитай (2014 оны байдлаар) харьцуулан дүгнэсэн болно.