Өлзийбаяр ГАНЗОРИГ

Ө.Ганзориг нь санхүүгийн салбарт олон жил ажиллаж буй туршлагатай

боловсон хүчин юм. Тэрээр эдүгээ Голомт банкны гүйцэтгэх захирал,
“Мандал даатгал”-ын ТУЗ-ийн дарга, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны
Ерөнхийлөгч, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгчийн албыг тус тус
хашиж байна.
Ө.Ганзориг Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн,
Хөрөнгийн биржийн ТУЗ-н гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны
бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн
зөвлөлийн гишүүнээр давхар сонгогдон ажиллаж иржээ. Тэрээр мөн
Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Хасбанк
зэрэг байгууллагуудад хариуцлагатай алба хашиж байсан билээ.
Ө.Ганзориг нь Олон Улсын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дилерийн
сертификат эзэмшдэг бөгөөд Маастрихтын Менежментийн сургуулийн
санхүүгийн менежментийн зэрэгтэй.

Бусад Хөрөнгө оруулагчдад