Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга

8 сар, 3 долоо хоног өмнө

Машины шатахуун зарцуулалтыг бууруулснаар эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг ч бага хэмжээгээр бууруулах давуу талтай.

Бид өдөр тутмын амьдралдаа байнга машинаар явах хэрэгтэй болдог ч заримдаа хэрхэн зөв хэрэглэх, ямар тохиолдолд хэдий хэмжээгээр бага шатахуун зарцуулж байгаа талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байдаг. Тиймээс та бүхэндээ шатахуун зарцуулалтыг хэмнэх дараах 8 аргыг хүргэж байна.


1. Моторын эргэлтийг 1500-3000 rpm дотор барих.



2. Хурдаа тохируулах. Хурдны зам дээр 120км/цаг хурдтай явахын оронд 100км/цагийн хурдтай явснаар машины шатахуун зарцуулалтыг 20% - аар бууруулдаг.




3. Холын замд явахдаа машины Cruise control буюу автоматаар хурд тохируулах функцийг ашиглах. Ингэснээр шатахуун зарцуулалт 6%-аар буурдаг.



4. Машинаа зөөлөн барих. Огцом хурд авч, тоормосолдог жолооч нарын машин 30% - аар илүү шатахуун зарцуулдаг.




4. A/C (Air conditioner) зөвхөн шаардлагатай үед ашиглах. А/С ашиглах үед шатахуун зарцуулалт ойролцоогоор 20% - аар нэмэгддэг. Тиймээс машины мотор халах хүртэл ашиглах, эсвэл re-circulation буюу гаднаас хүйтэн эсвэл халуун агаар орохгүй байхаар зөвхөн машин доторх агаарыг халаах, хөргөх байдлаар ашигласнаар шатахуун зарцуулалтыг бууруулах боломжтой.




6. Хөдөөний замд явахдаа хад чулуу, бартаатай замаар бага явах. Хад чулуу, бартаа ихтэй замаар явж буй машин ойролцоогоор 30% - аар илүү шатахуун зарцуулдаг.



7. Машины моторын тос тосолгоог цаг тухайд нь сольж, үйлдвэрээс заасан моторын тосыг ашиглах. Моторын тосны өтгөн шингэнээс шатахуун зарцуулалт тодорхой хэмжээнд хамаардаг ба зөв төрлийн тосыг ашигласнаар шатахуун зарцуулалтыг 1-2% - аар бууруулах боломжтой.



8. Өөрт хэрэггүй зүйлүүдээ машиндаа ачихгүй байх. Машины жин 50 кг – аар нэмэгдэхэд шатахуун зарцуулалт 1-2% аар нэмэгддэг.


Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...