Жаргалан Gold эрүүл мэндийн даатгалын онцлог

ЖАРГАЛАН Эрүүл Мэндийн Даатгал нь иргэд эмнэлгийн үйлчилгээг чирэгдэл багатай авах, эрүүл мэндийн салбарт санхүүжилт болон үйлчилгээний шинэчлэл авчрах хөрсийг бүрдүүлсэн, түүнчлэн даатгалын андеррайтинг болон нөхөн төлбөрийн олон улсын стандартыг нэвтрүүлж буй анхны хувийн эрүүл мэндийн даатгал гэж үнэлэгдэн Bloomberg Awards шагнал гардуулах ёслолоос 2015 оны ШИЛДЭГ ИННОВАЦИ шагнал хүртэв.

  • Өндөр үнэтэй эмчилгээний зардлууд багтсан /Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт/
  • Монголын тэргүүлэх болон улсын эмнэлгүүдийг өөрийн эмнэлгийн сүлжээнд багтаасан
  • Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд төлбөрийг эмнэлэг рүү шууд шилжүүлэх
  • Архаг эмгэгийн хамгаалалттай
  • Мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн даатгалын тусгайлсан баг
  • Даатгалын хураамжийг 12 сар хүртэл хугацаанд хуваан төлж төлбөрийн ачааллыг бууруулах
  • Жирэмслэлт төрөлт, Шүдний хамгаалалтыг нэмэлтээр сонгох боломжтой