ЖАРГАЛАН GOLD

Эрүүл мэндийн даатгал

Үнийн санал авах

Товч танилцуулга

ЖАРГАЛАН GOLD Эрүүл Мэндийн Даатгал нь бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг Монгол улсын тэргүүлэх хувийн болон улсын эмнэлгүүдээс авах хөрс суурийг бэлдэн өгч буй сайн дурын Эрүүл Мэндийн Иж Бүрэн Даатгал юм. Жаргалан Эрүүл Мэндийн Даатгалаар нэг жилийн хугацаанд Монгол улсын нэр хүндтэй сүлжээ эмнэлгүүдээс 50,000,000₮-н үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой юм.

Бүтээгдэхүүний онцлог

ЖАРГАЛАН Эрүүл Мэндийн Даатгал нь иргэд эмнэлгийн үйлчилгээг чирэгдэл багатай авах, эрүүл мэндийн салбарт санхүүжилт болон үйлчилгээний шинэчлэл авчрах хөрсийг бүрдүүлсэн, түүнчлэн даатгалын андеррайтинг болон нөхөн төлбөрийн олон улсын стандартыг нэвтрүүлж буй анхны хувийн эрүүл мэндийн даатгал гэж үнэлэгдэн Bloomberg Awards шагнал гардуулах ёслолоос 2015 оны ШИЛДЭГ ИННОВАЦИ шагнал хүртэв.

  • Өндөр үнэтэй эмчилгээний зардлууд багтсан /Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт/
  • Монголын тэргүүлэх болон улсын эмнэлгүүдийг өөрийн эмнэлгийн сүлжээнд багтаасан
  • Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд төлбөрийг эмнэлэг рүү шууд шилжүүлэх
  • Архаг эмгэгийн хамгаалалттай
  • Мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн даатгалын тусгайлсан баг
  • Даатгалын хураамжийг 12 сар хүртэл хугацаанд хуваан төлж төлбөрийн ачааллыг бууруулах
  • Жирэмслэлт төрөлт, Шүдний хамгаалалтыг нэмэлтээр сонгох боломжтой

Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдэл

Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдлийг авснаар нэмэлт иж бүрдлүүдээс сонгох боломжтой.

Тус иж бүрдэлд дотоодын сүжлээ эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд:

  • 2 болон түүнээс дээш хүний өрөөний төлбөр
  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Архаг эмгэгийн менежмент
  • Мэс засал, эрчимт эмчилгээ
  • Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал
  • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
  • Лабораторийн оношилгоо
  • Жорын дагуух эм
  • Яаралтай тусламжийн үйлчилгээ
  • Ор хоногийн мөнгөн урамшуулал


Амбулаторийн эмчилгээ үйлчилгээний иж бүрдэл

Тус иж бүрдэлд дотоодын сүлжээ эмнэлгүүдэд 10’000’000₮ хүртэл үнийн дүн бүхий амбулаторийн эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд:

  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
  • Лабораторийн оношилгоо
  • Жижиг мэс ажилбар
  • Шарх цэвэрлэгээ, цэгцлэлт, боолт
  • Жорын дагуух эм


Даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүд

  • Даатгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд оношлогдсон, эмчилгээ хийлгэж байсан өвчин эмгэгүүд
  • Даатгалын гэрээ байгуулахаас өмнө төлөвлөгдсөн аливаа оношилгоо, эмчилгээ
  • Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд, хараа тэглэх эмчилгээ
  • Сүлжээ бус эмнэлгүүдэд үйлчлүүлсэн
  • Эмчийн жоргүй авсан эмийн зардал
  • Урьдчилан магадалгаа авалгүйгээр хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд (яаралтай тусламж үйлчилгээ хамаарахгүй)
  • Үр зулбах, ургийн буруу байрлал ба амьгүй төрөлт зэргээс бусад тохиолдолд жирэмслэлтийг тасалсантай холбоотой эмчилгээний зардал
  • Үр шилжүүлэн суулгахтай холбоотой зардал
  • Шүдний аливаа эмчилгээ, үйлчилгээ
  • Эрүүл мэндийн шаардлагаар бус өөрийн хүсэлтээр хийлгэсэн аливаа оношилгоо, эмчилгээ
  • Гэрээ байгуулах үед өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд


Монгол улс дахь сүлжээ эмнэлгүүд

Хувийн эмнэлэг

  1. Юнайтед Фамили Интермэд
  2. Гранд Мед
  3. Сонгдо Бумрунград
  4. Мөнгөн Гүүр
  5. Гурван Гал
  6. УБ Мед
  7. Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг
  8. Ачтан Клиник
  9. ЭМЖЖ
  10. Юнимед Интернейшнл
  11. Сөүл Сэниорс Клиник

Улсын эмнэлэг

  1. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  2. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
  3. П.Н Шастины Нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг
  4. Улсын II Төв Эмнэлэг
  5. Нийслэлийн Амаржих Газрууд (I, II, III)
  6. Хавдар Судлалын Үндэсний Төв
  7. Халдварт Өвчин Судлалын Төв
  8. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд
  9. Өрхийн эрүүл мэндийн төвүүд

Сүлжээ эмнэлгүүдийн товч танилцуулга татаж авах