Жаргалан Platinum эрүүл мэндийн даатгалын онцлог

ЖАРГАЛАН PLATINUMЭрүүл Мэндийн Даатгал нь иргэд эмнэлгийн үйлчилгээг чирэгдэл багатай авах, эрүүл мэндийн салбарт санхүүжилт болон үйлчилгээний шинэчлэл авчрах хөрсийг бүрдүүлсэн, түүнчлэн даатгалын андеррайтинг болон нөхөн төлбөрийн олон улсын стандартыг нэвтрүүлж буй анхны хувийн эрүүл мэндийн даатгал гэж үнэлэгдэн Bloomberg Awards шагнал гардуулах ёслолоос 2015 оны ШИЛДЭГ ИННОВАЦИ шагнал хүртэв.

  • Монгол улсад төдийгүй Азийн нэр хүндтэй эмнэлүүдээс хүссэн үйлчилгээгээ авах боломжтой
  • Өндөр үнэтэй эмчилгээний зардлууд багтсан /Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт/
  • Гадаад улсад эмчилгээ хийлгэх үед хамт явах асран хамгаалагчид нөхөн олговор олгох боломжтой
  • Гэнэтийн эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу нүүлгэн шилжүүлэлт хийх боломжтой
  • Архаг эмгэгийн хамгаалалттай
  • Даатгалын хураамжийг 12 сар хүртэл хугацаанд хуваан төлж төлбөрийн ачааллаа бууруулах боломжтой
  • Жирэмслэлт төрөлт, Шүдний хамгаалалтыг нэмэлтээр сонгох боломжтой