Жаргалан PLATINUM

Эрүүл мэндийн даатгал

Үнийн санал авах

Товч танилцуулга

ЖАРГАЛАН PLATINUM Эрүүл Мэндийн Даатгал нь бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг Монгол улсын тэргүүлэх хувийн болон улсын эмнэлгүүд, цаашлаад Азийн нэр хүндтэй эмнэлгүүдээс авах боломжтой сайн дурын Эрүүл Мэндийн Иж Бүрэн Даатгал юм. Хэрэглэгч та Жаргалан Platinum Эрүүл Мэндийн Даатгалыг сонгосноор нэг жилийн хугацаанд Монгол болон Ази дахь олон улсын стандартад нийцсэн, нэр хүндтэй сүлжээ эмнэлгүүдээс 50,000,000₮ + 250,000$ хүртэл үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой юм

Бүтээгдэхүүний онцлог

ЖАРГАЛАН PLATINUMЭрүүл Мэндийн Даатгал нь иргэд эмнэлгийн үйлчилгээг чирэгдэл багатай авах, эрүүл мэндийн салбарт санхүүжилт болон үйлчилгээний шинэчлэл авчрах хөрсийг бүрдүүлсэн, түүнчлэн даатгалын андеррайтинг болон нөхөн төлбөрийн олон улсын стандартыг нэвтрүүлж буй анхны хувийн эрүүл мэндийн даатгал гэж үнэлэгдэн Bloomberg Awards шагнал гардуулах ёслолоос 2015 оны ШИЛДЭГ ИННОВАЦИ шагнал хүртэв.

  • Монгол улсад төдийгүй Азийн нэр хүндтэй эмнэлүүдээс хүссэн үйлчилгээгээ авах боломжтой
  • Өндөр үнэтэй эмчилгээний зардлууд багтсан /Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт/
  • Гадаад улсад эмчилгээ хийлгэх үед хамт явах асран хамгаалагчид нөхөн олговор олгох боломжтой
  • Гэнэтийн эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу нүүлгэн шилжүүлэлт хийх боломжтой
  • Архаг эмгэгийн хамгаалалттай
  • Даатгалын хураамжийг 12 сар хүртэл хугацаанд хуваан төлж төлбөрийн ачааллаа бууруулах боломжтой
  • Жирэмслэлт төрөлт, Шүдний хамгаалалтыг нэмэлтээр сонгох боломжтой

Сүлжээ эмнэлгүүдийн товч танилцуулга татаж авахСүлжээ эмнэлгүүдийн товч танилцуулга татаж авах Сүлжээ эмнэлгүүдийн товч танилцуулга татаж авах Сүлжээ эмнэлгүүдийн товч танилцуулга татаж авахСүлжээ эмнэлгүүдийн товч танилцуулга татаж авах

Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдэл

Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдлийг авснаар нэмэлт иж бүрдлүүдээс сонгох боломжтой.

Тус иж бүрдэлд дотоодын болон Азийн сүлжээ эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд:
    • 2 болон түүнээс дээш ортой өрөөний төлбөр
    • Эмчийн үзлэг, эмчилгээ
    • Сувилахуйн тусламж үйлчилгээ
    • Архаг эмгэгийн менежмент
    • Мэс засал, эрчимт эмчилгээ
    • Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал
    • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
    • Лабораторийн оношилгоо
    • Жорын дагуух эм
    • Яаралтай тусламжийн үйлчилгээ
    • Ор хоногийн мөнгөн урамшуулал


Амбулаторийн эмчилгээ үйлчилгээний иж бүрдэл

Тус иж бүрдэлд дотоодын сүлжээ эмнэлгүүдэд 10’000’000₮ хүртэл үнийн дүн бүхий амбулаторийн эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд:

    • Эмчийн үзлэг, эмчилгээ
    • Өдрийн эмчилгээ
    • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
    • Лабораторийн оношилгоо
    • Жижиг мэс ажилбар
    • Шарх цэвэрлэгээ, цэгцлэлт, боолт
    • Жорын дагуух эм


Даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүд

    • Даатгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд оношлогдсон, эмчилгээ хийлгэж байсан өвчин эмгэгүүд
    • Даатгалын гэрээ байгуулахаас өмнө төлөвлөгдсөн аливаа оношилгоо, эмчилгээ
    • Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд, хараа тэглэх эмчилгээ
    • Сүлжээ бус эмнэлгүүдэд үйлчлүүлсэн
    • Эмчийн жоргүй авсан эмийн зардал
    • Урьдчилан магадалгаа авалгүйгээр хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд (яаралтай тусламж үйлчилгээ хамаарахгүй)
    • Үр зулбах, ургийн буруу байрлал ба амьгүй төрөлт зэргээс бусад тохиолдолд жирэмслэлтийг тасалсантай холбоотой эмчилгээний зардал
    • Үр шилжүүлэн суулгахтай холбоотой зардал
    • Шүдний аливаа эмчилгээ, үйлчилгээ
    • Эрүүл мэндийн шаардлагаар бус өөрийн хүсэлтээр хийлгэсэн аливаа оношилгоо, эмчилгээ
    • Гэрээ байгуулах үед өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд


Монгол улс дахь сүлжээ эмнэлгүүд

Хувийн эмнэлэг

  1. Юнайтед Фамили Интермэд
  2. Гранд Мед
  3. Сонгдо Бумрунград
  4. Мөнгөн Гүүр
  5. Гурван Гал
  6. УБ Мед
  7. Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг
  8. Ачтан Клиник
  9. ЭМЖЖ
  10. Юнимед Интернейшнл
  11. Сөүл Сэниорс Клиник

Улсын эмнэлэг

  1. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  2. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
  3. П.Н Шастины Нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг
  4. Улсын II Төв Эмнэлэг
  5. Нийслэлийн Амаржих Газрууд (I, II, III)
  6. Хавдар Судлалын Үндэсний Төв
  7. Халдварт Өвчин Судлалын Төв
  8. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд
  9. Өрхийн эрүүл мэндийн төвүүд


Азийн сүлжээ эмнэлгүүд

ЭМНЭЛЭГ Төрөл Байршил
1 Өвөр Монголын Анагаах Ухааны Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг (Inner Mongolia Medical College Affiliated Hospital) Бүс нутгийн 3-р төвшний шатлалын А зэрэглэлийн эмнэлэг Өвөр Монгол, БНХАУ
2 Бээжингийн OASIS Эмнэлэг (OASIS International Hospital) Олон улсын ангиллын эмнэлэг (JCI) магадлан итгэмжлэлтэй Бээжин, БНХАУ
3 Бээжингийн Тэнгисийн Цэргийн Нэгдсэн Эмнэлэг (Beijing Navy General Hospital) Бүс нутгийн 3-р төвшний шатлалын А зэрэглэлийн эмнэлэг Бээжин, БНХАУ
4 Шанхайн Ренжи Эмнэлэг (Shanghai Renji Hospital) Бүс нутгийн 3-р төвшний шатлалын А зэрэглэлийн эмнэлэг Шанхай, БНХАУ
5 Шанхайн Ландсийд Эмнэлэг (Shanghai Landseed Hospital) Олон улсын ангиллын эмнэлэг Шанхай, БНХАУ
6 Самитивеж Сукумвит Олон Улсын Эмнэлэг (Samitivej Sukhumvit Hospital) Олон улсын ангиллын эмнэлэг (JCI) магадлан итгэмжлэлтэй Бангкок, Тайланд
7 Бумрунгад Олон Улсын Эмнэлэг (Bumrungrad International Hospital) Олон улсын ангиллын эмнэлэг (JCI) магадлан итгэмжлэлтэй Бангкок, Тайланд
8 Би Эн Эйч Олон Улсын Эмнэлэг (BNH Hospital Thailand) Олон улсын ангиллын эмнэлэг (JCI) магадлан итгэмжлэлтэй Бангкок, Тайланд

Сүлжээ эмнэлгүүдийн товч танилцуулга татаж авах