Мандал Даатгал ХХК БНСУ-н томоохон эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.


БНСУ нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжээр дэлхийд 4-рт ордог бөгөөд чанартай үйлчилгээ, боломжийн үнэ, тогтмол шууд нислэг зэрэг давуу талуудаараа манай улсын иргэдийн байнгын найдвартай сонголт нь байсаар ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд Монгол улсаас Солонгос улсыг зорин эмнэлгийн үйлчилгээ авах иргэдийн тоо 2011 онтой харьцуулахад 4,5 дахин өсөж, тэдний зарцуулсан эмчилгээний зардал 8,7 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд жил бүр 14,798 иргэн, тус бүр дунджаар 5,5 сая төгрөгийн зардлаар зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар тус улсыг зорьж байна.

Иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах гэсэн энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад тулгуурлан Мандал Даатгал компани “Жаргалан” эрүүл мэндийн даатгалдаашинээр “ЖАРГАЛАН СОЛОНГОС БАГЦ”-ыг нэвтрүүллээ. ЖАРГАЛАН СОЛОНГОС БАГЦ-г авснаар нэг жилийн хугацаанд Монгол болон Солонгос улсын тэргүүлэх сүлжээ эмнэлгүүдээс 50,000,000₮ хүртэлх үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой юм.


Солонгос дахь эмнэлгийн сүлжээнд Сөүл хотод Ёнсей Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төв, Гэмтлийн СМ эмнэлэг, Дэгү хотод Кёнбүг Их Сургуулийн эмнэлэг, W Hospital эмнэлгүүд багтсан. Эдгээр эмнэлгүүд нь олон жилийн туршлагатай, чадварлаг эмч мэргэжилтэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, орчин үеийн эмчилгээний систем, технологийг нэвтрүүлэн, өөрсдийн анагаах ухааны судалгаа шинжилгээний хүрээлэнгээр дамжуулан аливаа өвчин эмгэгийн уг шалтгааныг илрүүлж түүнд тохирсон хамгийн сайн эмчилгээний аргыг нэвтрүүлэн ажилладгаараа давуу талтай юм.

Энэхүү эрүүл мэндийн багцыг авснаар даатгуулагч Монгол болон Солонгос улсад хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн эмчилгээ үйлчилгээ авах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт өөрийн сонголтоор хамрагдах бөгөөд эмчилгээний явцад эрүүл мэндийн аяллын хөтчийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой юм.