“Мандал Даатгал” ХХК салбартаа “Microsoft” корпорацын програм хангамжуудыг албан ёсны лицензтэйгээр ашиглаж эхэлсэн анхны компани боллоо.

“Microsoft” корпорацын програм хангамжуудыг албан ёсны лицензтэйгээр ашиглах гэрээнд “Мандал Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан, "Microsoft" корпорацыг төлөөлж Б.Баярсайхан нар тус тус гарын үсэг зурлаа.

Программ хангамжийг лицензгүй ашиглах нь зохиогчийн эрхийг зөрчих төдийгүй, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг билээ. Иймд Мандал Даатгалын хувьд даатгалын салбартаа анхлан лицензтэй программ ашиглах сайн туршлагыг нэвтрүүлсэн нь бусад байгууллагуудад зөв үлгэр дууриалал болно гэдэгт итгэлтэй байна.

Уг гэрээг хэрэгжүүлснээр Мандал Даатгалын нийт ажилчид албан ёсны лицензтэй үйлдлийн систем ашиглахаас гадна үүлэн шийдэл буюу Microsoft-ын Cloud үйлчилгээнд суурилсан Microsoft Office 365 багц програмыг ашиглаж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм. Microsoft office 365 ашигласнаар байгууллагын ажлын бүтээмж, хурдыг эрс нэмэгдүүлээд зогсохгүй оффисын ширээний араас бус, хүссэн газраасаа хүссэн төхөөрөмжөөр ажиллах боломжийг бий болгож байгаа юм. Өндөр хүчин чадалтай серверийн шаардлагагүйгээр мэдээлэл, өгөгдлийг найдвартай хадгалах бөгөөд үргэлж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд Office-ын програмыг ашиглана.


Үүлэн технологид суурилсан Microsoft Office 365 багцад Office хэрэглээний програмуудаас гадна имэйл, мессенжер, онлайн уулзалт, байгууллагын дотоод олон нийтийн сүлжээ гэх мэт 20 гаруй аппликейшн багтдаг бөгөөд эдгээр бүх боломжийг веб хандалт болон ухаалаг утсаар нэвтэрч байгууллагын харилцаа холбоо, хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтын хурдыг эрс нэмэгдүүлэх юм. Дэвшилтэд шийдэл бүхий үүлэн технологи шилжилтийн хүрээнд цахим мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг мөн Microsoft-ын шийдлээр бүрэн хамгаалж ажиллана.

Энэхүү гэрээний хүрээнд албан ёсны нийлүүлэгчээр Microsoft-ын албан ёсны LSP/LAR эрх бүхий лицензжүүлэлт, нэвтрүүлэлтээр тэргүүлэгч “Инфосолюшн” ХХК-ийн хамт олонтой хамтарч ажилласанд талархаж байна.