Мандал Даатгал ХХК “АВРАГЧДАА АВАРЪЯ” төсөлд дэмжигчээр оролцлоо.


Мандал Даатгал нь жил бүр “ҮНДЭСНИЙ СУУРЬ ЭРСДЭЛИЙН ИНДЕКС”-ийг тооцоолж гаргадаг бөгөөд энэхүү индексээр байгалийн гамшигт үзэгдэл, нийгмийн эрсдэлүүдийг нэгтгэн тоон утгаар хэмжиж, эрсдэлийн түвшинг тодорхойлохыг зорьдог. Эрсдэлийг тооцоолоод зогсохгүй, түүнийг бууруулж, тодорхой түвшинд хүргэх нь эрсдэлийг хэмжсэний гол ач холбогдол учраас бид энэ чиглэлээр ажиллаж буй төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахдаа үргэлж нээлттэй байдаг билээ.




Тэдгээрийн нэг нь “АВРАГЧДАА АВАРЪЯ” хэмээх ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нийгмийн төсөл юм. Уг төслийн хүрээнд Michel&Amazonka-ийн дизайнаар бүтсэн, Онцгой байдлын ерөнхий газрын стандартад нийцсэн гал тэсвэртэй хувцсыг Төв аймгийн Заамар сумын сайн дурын гал сөнөөгчдийн хэсэгт үйлдвэрлэж хандивлалаа. Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж буй Зориг сангийн хөтөлбөрийн 5 оролцогч, Австрали улсын засгийн газар, санхүүжилтээр дэмжсэн Оюу Толгой ХХК болон бусад байгууллага хамт олон, хувь хүмүүст талархал илэрхийлье.