Монгол улсын ирээдүй, нярай иргэдийнхээ эрүүл мэндэд хувь нэмрээ оруулав


Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг өнөөдөр дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний шинэ тасагтай боллоо. 1987 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Нярайн тасаг өнгөрсөн хугацаанд урсгал засвар төдийгөөр өнгө засаж байсан бол өнөөдөр Герман, Японы инкубатор болон бусад тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, нэг дор 75 нярайг тордож, хэвийн бойжилтод шилжүүлэх хүчин чадалтай болжээ. Шинэ тасаг нийт дөрвөн тасагтай агаад өнөөдрийн байдлаар 26 нярай эмчлүүлж байна.

Монгол улсын хэмжээнд нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 60% нь нярайн үед тохиолддог гэсэн тоо баримт байдаг. Манай улсад хамгийн багадаа 700гр жинтэй дутуу төрсөн нярайг хүн болгон бойжуулж байсан түүхтэй тухай Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Захирал н.Энхтөр ярьж байлаа.

Мандал Женерал Даатгалын хамт олны зүгээс Монгол улсын ирээдүй бяцхан үрсийн эрүүл энх өсөн торниход багахан ч болов хувь нэмэр оруулсандаа баяртай байна.