Бизнест ямар нөлөөлөл бий болов?

Хөл хорио болон цагийн хязгаарлалттай холбоотойгоор 2020 оны 11-р сард тавигдсан хөл хорионы өмнөх саруудад нэг дэлгүүрийн дундаж борлуулалт 2.5 сая төгрөг байсан бол хөл хорио тавигдсанаар 1.2 сая төгрөг болтлоо буурсан. Дэлгүүрийн ажилласан цагийн хувьд ковидын өмнөх үед 24 цаг, 2020 он дундаж нь 17 цаг, 2021 он дундаж нь 15 цаг болж буурч нөлөөлөл бий болов.

Бизнест цар тахлаас үүдэн 3 том өөрчлөлт гарч ирсэн. Хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, ажиллах хүчний хомсдол, тээвэр логистикийн асуудал гэсэн үндсэн 3 эрсдэл бий болсон.

Худалдан авагчийн зан төлөвийн өөрчлөлтийн хувьд:

  • Илүү ойрхноос буюу оффисын бүсээс орон сууцны бүс рүү шилжилт явагдсан, худалдан авалтын сагсны өөрчлөлт бий болсон. CU оффисын бүс орлого багассан тул орон сууцны бүсэд илүү нэвтрэх болсноор эрсдэлийг бууруулах нэг арга хэмжээ болсон.
  • Аюулгүй байдлыг илүү чухалчлах болсон /Хэрэглэгчдэд чанарын стандарт, ариутгал цэвэрлэгээ сайтай худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэх хандлага нэмэгдсэн/
  • Онлайн худалдааг ашиглах болсон /хүргэлтийн үйлчилгээ, агуулахын борлуулалт/

Ажиллах хүчний хомсдол үүсэж буй шалтгааны хувьд:

Ажилчдын өвчлөл, олон хүнтэй ажиллах ажлын байран дээрх ажилчдын өвчлөлөөс болгоомжлох байдал, төрөөс хэрэгжүүлсэн халамжийн бодлого зэрэг нөлөөлсөн. Энэ эрсдэлийг бууруулахын тулд нийт ажилчдадаа хамруулсан судалгааг жилд 1-2 удаа авсан.   

Ажиллах хүчний эрсдэлийг бууруулсан туршлага: Ажилчдад илүү чухал зүйл нь юу байгааг ажил олгогчийн төсөөлөлтэй харьцуулж судалж гаргаж ирсний үндсэн дээр ажилчдыг илүүтэй сонсох, гэр бүлийн гишүүдийг ажлын байртай танилцуулах, фэн клубтэй болгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. 

Ложистикс тээврийн эрсдэлийн хувьд дотоод үйлдвэрлэлийн түүхий эд, импортын бүтээгдэхүүний тасалдал он гарсаар буурсаар байгаа бөгөөд цаашид сайжрах эсэх нь тодорхой бус байна.

Ковидгүй үед барааны нийлүүлэлт 85-95% байдаг байсан бол ковид гарснаас хойш дунджаар 55-60% болж буурсан. CU сүлжээ дэлгүүрийн өмнөх онтой үетэй харьцуулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн өртгийн өсөлт дунджаар 18%-тай гарсан. Бүтээгдэхүүн, түүхий эдийн татан авалтын тасалдлаас үүдэн нийлүүлэлт багассанаар зах зээлд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт улам нэмэгдсээр байна.

Логистик тээврийн эрсдэлийн хувьд:

Нөөцөө аль болох нэмэх, 1-2 долоо хоногийн нөөц бэлддэг байснаа 3-4 долоо хоног болгосон. Мөн vendor-уудтайгаа сайн харилцаатай байх, түүнчлэн Vendor management system-ийг ашиглан захиалга нийлүүлэлтийг нэг системд автоматжуулахаар ажиллаж байна. 

Ямар боломж бий болсон бэ?

Сүүлийн 12 сарын хугацаанд хүргэлтийн үйлчилгээ 10 дахин өссөн. Онлайн дэлгүүрийн Stora box охин компаниа ажиллуулж эхэлснээр Амазоноос бараа захилаа гэхэд гэртээ ойрхон CU салбараас очоод авах зэрэг боломжууд бий болсон.

Мөн найман нэрийн барааны дэлгүүрүүдэд нэгдсэн түгээлтийн системтэй, нэгдсэн стандарттай, харьцангуй нийлүүлэлт түгээлтээ шийдчихдэг газруудын франчайзыг авах сонирхол ихэсч, манайд давуу тал үүсэх болсон. Цар тахал бизнесийн орчинд эрсдэл бас боломжийг аль алиныг нь үүсгэж, эрсдэлийг удирдаж, хурдан хариу арга хэмжээ авахад бизнесийн байгууллагуудыг сургаж байна.

Сентрал Экспресс Си Ви Эс ХХК, ТУЗ-ийн гишүүн, Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ:

“Ковид-19 ба үйл ажиллагааны эрсдэл” илтгэл