Иргэн таны эрсдэлийн мэдлэгт

Эрсдэлийн тойм

Мандал Даатгал ХК-ийн шинжээчдийн зүгээс эмхлэн гаргадаг Монгол Улсын “Үндэсний эрсдэлийн индекс-ийн 9 дэх удаагийн тоймыг танилцуулж байна.

Бид “Монгол улсын үндэсний суурь эрсдэлийн индекс”-ээр иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон албан байгууллагын үйл ажиллагаанд хэмжигдэхүйц, бодит хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдэл, нийгмийн эрсдэлүүдийг нэгтгэн тоон утгаар хэмжиж, эрсдэлийн түвшинг тодорхойлдог.

Олон улсад эрсдэлийн түвшинд гарч буй өөрчлөлтийг тодорхойлж, үнэлэх зорилго бүхий төрөл бүрийн судалгаа байдаг ба хэд хэдэн индексийг тооцож ашигладаг. Эдгээр индексүүд нь улс орон бүрийн газарзүйн байршил болон нийгмийн хөгжлөөс хамааран анхаарах эрсдэлүүд нь харилцан адилгүй байдаг учраас манай улсад ашиглахад тохиромжгүй юм. Тиймээс манай улсад тохиолддог эрсдэлийг судалж, тэдгээрийг үнэлэх, бууруулах арга замыг хайх, улмаар эрсдэлийн түвшинг бууруулж тодорхой түвшинд хүргэх нь бидний индекс тооцооллын гол зорилго юм.

“Үндэсний суурь эрсдэлийн индекс” нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

 

“Үндэсний суурь эрсдэлийн индекс”-ийн утга 2020 онд 3.6 болж өмнөх оноос 1.1 нэгжээр буурчээ. Индексийн утга өөрчлөгдөхөд нийгмийн болон байгалийн эрсдэлийн индексүүд хэрхэн нөлөөлснийг дэлгэрүүлэн авч үзье.

Нийгмийн эрсдэл

Нийгмийн эрсдэлд хүн амын өвчлөл, гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, зам тээврийн осол ба объектын гал түймрийн эрсдэлүүд хамаарах бөгөөд нийгмийн эрсдэлийг тооцохдоо дээрх эрсдэлүүдийн тоон мэдээллийг ашигладаг.

 

Нийгмийн эрсдэлийн индексийн утга 2020 онд өмнөх оноос 1.5 нэгжээр буурч 4.0 болсон байна. Үүнийг эрсдэл тус бүрээр дэлгэрүүлэн авч үзвэл:

 

Нийгмийн эрсдэлийн индекс 1.5 нэгжээр буурахад объектын гал түймрийн эрсдэлийн индексээс бусад эрсдэлүүдийн индекс буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн эрсдэлүүд дундаас өвчлөлийн эрсдэл жил бүр хамгийн өндөр байдаг боловч 2020 онд 2.3 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр Ковид-19-ын тархлат өндөр байсан ч бидний баримталж буй халдвар хамгааллын дэглэм бусад халдварт өвчний тохиолдлын тоог буурахад бодитой хувь нэмэр болж чадсан нь эрүүл мэндийн эрсдэлийн индекс баталж байна.

Мөн гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол болон зам тээврийн ослын тохиолдлын тоо, гэмтсэн хүний тоо буурсан нь нийгмийн эрсдэлийн индекс буурахад хамгийн их нөлөөлжээ.  

2020 онд объектын гал түймрийн тохиолдлын тоо өмнөх онтой харьцуулахад буурсан хэдий ч хохирлын хэмжээ өссөн байна. Иймд, объектын гал түймрийн эрсдэл өөрчлөгдөлгүй 6.3 нэгжээр үнэлэгджээ.

Байгалийн эрсдэл

Байгалийн эрсдэлд газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, үер, зуд, хүчтэй салхи шуурга ба хүн малын гоц халдварт өвчний эрсдэлүүд хамаарах бөгөөд нийгмийн эрсдэлийг тооцохдоо эдгээр эрсдэлүүдийн тоон мэдээлэлд үндэслэдэг.

 

2020 оны байгалийн эрсдэлийн индекс нь өмнөх оны үзүүлэлттэй ижилхэн байна. Байгалийн эрсдэлийн индексийг эрсдэл тус бүрээр дэлгэрүүлэн авч үзвэл:

 

2020 оны өвөл зуд тохиолдоогүй байна. Газар хөдлөлтийн эрсдэлийн индекс 3.0 нэгжээр, үерийн эрсдэлийн индекс 3.4 нэгжээр тус тус өссөн. Гэсэн ч бусад эрсдэлийн индекс буурсан нь 2020 оны байгалийн эрсдэлийн индексийн дүн өнгөрсөн оны үзүүлэлттэй ижил гарахад нөлөөлжээ.

Бидний өдөр тутмын амьдралд тулгарч болзошгүй хор уршгийг тооцоолж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замыг олохын тулд эрсдэл тус бүрийг задлан авч үзэх хэрэгтэй юм. Нийгмийн эрсдэл нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх боломжтой шалтгааны улмаас тохиолддог. Харин эдийн засаг болоод байгалийн эрсдэлүүдийн хувьд тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүдийг эрэлхийлэх шаардлага түлхүү бий болно. Иймд, хувь хүн, албан байгууллага бүр эрсдэлийн удирдлагын тогтсон бодлого боловсруулан, тэдгээрийг баримтлах хэрэгтэй гэдгийг баталж буй юм.