Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

Мандал Даатгал ХК (цаашид “Компани” гэх)-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх) нь 2021 оны 04-р сарын 19-ны өдрийн 17 цаг 00 минутад компанийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр хийгдэх тул хувьцаа эзэмшигчид та https://www.facebook.com/mandaldaatgal/ хаягаар хандаж, хуралдаа оролцоно уу.


Хувьцаа эзэмшигчдийн хурлын цахим бүртгэл ЭНД ДАРНА УУ


Хувьцаа эзэмшигчдийн хурлын шууд дамжуулалтыг Ай Си Си Таур оффисын 2 давхрын хурлын танхимаас шууд дамжуулна.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2020 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, үүнтэй холбогдуулан Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  6. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;
  7. Компанийн ТУЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны зардлын төсөв;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2021 оны 04-р сарын 01-ны өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна.

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Паркплэйс Оффис, Чингисийн өргөн чөлөө – 24, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14241 хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай.

Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2021 оны 04-р сарын 19-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл байна.

Ээлжит хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Комиссын гишүүдийн нэрс

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1

Б.Энхтүвшин

7577-3000

[email protected]

2

З.Одмаа

7577-3000

[email protected]

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9:00–17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд Паркплэйс Оффис, 3 давхарт.

Имэйл: [email protected]

Утас: 7577-3000