Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал

Мандал Даатгал ХК-ийн 2021 оны 04-р сарын 19-ний өдрийн 17 цаг 00 минутад компанийн албан ёсны фэйсбүүк хуудсаар (https://www.facebook.com/mandaldaatgal/) дамжуулан цахим хэлбэрээр хийгдэх нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг доорх холбоосоор татаж авч танилцана уу.

Энд дарна уу ⇓

 [ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ ТАТАХ ]

Хувьцаа эзэмшигчийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид нь 2021 оны 03-р сарын 12-ны өдрөөс эхлэн 04-р сарын 19-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдийн 09:00 – 17:00 цагийн хооронд Мандал Даатгал ХК-ны оффист болон өөрийн харилцаж буй брокер дилерийн компаниуд дээр ирж хурлын материалтай биетээр танилцана уу.

Хувьцаа эзэмшигчид нь дор дурдсан бичиг баримттай танилцаж болно. Үүнд:

  1. Хурлын зар;
  2. Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох бичиг баримтын жагсаалт, уг бичиг баримттай танилцаж болох газар, хугацаа;
  3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн;
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай ТУЗ-ийн хурлын тогтоол;
  5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын бүрэлдэхүүн;
  6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  7. Компанийн 2020 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан;
  8. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт;
  9. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлт;
  10. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэр;
  11. Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшсэн хүмүүсийн танилцуулга;
  12. Компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт;
  13. Компанийн нэгдсэн сонирхолтой этгээд, түүний эзэмшлийн хувьцааны тоо;
  14. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын зардал, цалин, урамшуулал;
  15. Компанийн ТУЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны зардлын төсөв;
  16. Тогтоолын төсөл;
  17. Саналын хуудас;
  18. Итгэмжлэлийн загвар.