Урин хавар айлчлан ирлээ.

Бүтэн жил гарангийн хугацаанд бид шинэ төрлийн короновирусийн халдвартай тулгарч, хатуу хөл хорионы улмаас шинэ амьдралын хэмнэлтэй болж, бидний амьдралд хувьсал гарсан гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ бид хөл хорионоос зарим нэг чухал зүйлсийг ойлгож авсан. Гараа угааж, маск зүүснээр зөвхөн корановирусийн халдвар гэлтгүй, ханиад томуу зэрэг бусад төрлийн халдвараас зайлсхийх боломжтой болохыг, мөн гэр бүл, найз нөхөд ямар чухал болохыг мэдэрсэн. Ойр дотнын нэг л хүнд эрсдэл тохиоход бүгд түүнтэй нүүр тулах хэрэгтэй болдгийг ойлгосон.

Иймд, бид автомашины даатгалын урамшуулалт аянаа “Нөхөрлөл Мандтугай” хэмээн эхлүүллээ.

Урт үргэлжилсэн хөл хорионы улмаас дээр дооргүй бүгд санхүүгийн бэрхшээлд орсон энэ үед ямар нэгэн эрсдэлд өртөх нь яг л шархан дээр давс үрэх мэт хүндээр тусах нь ойлгомжтой. Тэр дундаа жилээс жилд өсөн нэмэгдэх зам тээврийн эрсдэл автомашинтай хүн бүрийн тойрч бус дайрч гарах даваа болсон мэт. Харин энэ их эрсдэлийг санхүүгийн дарамт багатай даван гарах хөшүүргийг бид танд санал болгож байна.

Олон найзтай хүмүүс наашаа

Та “100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв” гэсэн уриатай юу? Та явсан газар бүрдээ найзуудаараа хүрээлүүлж байдаг уу? Тийм бол автомашины даатгал хийлгэхдээ нэг найзаа дагуулж ирээд 10%, хоёр найзаа дагуулж ирээд 15%, гурван найзаа дагуулж ирээд хамтдаа 20%-ийн хөнгөлөлт эдлээрэй. 

Хувийн тоглолттой хүмүүсээ мартаагүй

Мэдээж бид ганцаараа байх дуртай, бие даасан таныг мартаагүй ээ. Танд дараах урамшууллуудыг санал болгож байна.

  • Мөнгө төлөхгүйгээр даатгалаа эхлүүл – Эхний сарын даатгалын төлбөрөөсөө чөлөөлөгдөх боломж

                                                                              ЭСВЭЛ

  • Даатгалын хураамжиндаа тааруулж урамшууллын купон авах – ИМарт дэлгүүрийн эрх, Машинаа угаалгах эрх, Шатахуун авах эрх, CU дэлгүүрээр үйлчлүүлэх эрх зэргээс сонгоорой.

Та сайн жолооч уу?

Үргэлж дүрмээрээ явдаг үлгэр жишээ жолооч нараа ч гэсэн бид урамшуулна. Smartcar.mn рүү ороод шалгахад торгуульгүй бол автомашины даатгалаа 20%-ийн хөнгөлөлттэй хийлгээрэй.

Эцэст нь...

Та сайн жолооч ч бай, ард түмний хүү ч бай, forever эмо ч бай хамаагүй – автомашинаа даатгуулсан л бол XiaoMI брэндийн өөр дээрээ LCD дэлгэцтэй, аппликэйшнээр хянах боломжтой, 1080P HD чанараар бичдэг, зогсоолын үеийн горимтой автомашины супер хар хайрцагны азтан болох боломж бий. Урамшууллын хугацаанд нийт 16 азтан тодруулж уг хар хайрцгийг бэлэглэх болно.

  • 5 сарын 21 –  8 азтан
  • 7 сарын 2 – 8 азтан тус тус тодруулах болно.

За тэгээд аян дуусахаас өмнө даатгуулахымуу яахын?

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7575 2000.