Мандал эрсдэлийн форум 12 дахь жилдээ

Мандал Эрсдэлийн Форум нь улс орны эдийн засаг, нийгэм, бизнесийн салбарт тулгараад буй эрсдэлүүдийг судалж илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулдаг. Түүнчлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад тодорхой хувь нэмрийг оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Эрсдэлийн форум нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд эрсдэлийн талаарх нийт 80 орчим илтгэл, хэлэлцүүлэг, 11 удаагийн эрсдэлийн тайланг эмхлэн гаргасан. Мөн энэ хугацаанд “Монгол Улсын Эрсдэлийн Индекс” тооцох аргачлалыг бий болгосноор эрсдэлийн тухай зөвхөн хэлэлцээд зогсохгүй, хэмжиж, үнэлдэг болсон нь форумын бодитой үр дүн билээ.

Уг Форумд жил бүр бизнесийн салбарын томоохон шийдвэр гаргах түвшний 250-300 гаруй албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцдог боловч энэ удаа цар тахлын нөхцөл байдлаас үүдэн онлайн хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо. Ингэснээр форум илүү өргөн цар хүрээг хамарч олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх боломжтой болж байгаа юм.

Энэ удаагийн арга хэмжээгээр КОВИД-ын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, цаашдын төлөв байдлын талаарх мэргэжлийн шинжээчдийн таамаглалыг хүргэж, бизнесүүдэд учирсан эрсдэл, бий болсон боломжуудын талаарх хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 Форумаар дараах сэдвийг хөндөнө:

Ковид ба Эдийн засаг

КОВИД-ын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, цаашдын үр дагавар, 2022 оны бизнес төлөвлөгөө гаргахдаа анхаарах макро эдийн засгийн дүр төрх, үүсч болзошгүй эрсдэлүүд болон боломжуудыг мэргэжлийн шинжээчид хэрхэн таамаглаж байгааг хүргэнэ.

Ковид ба Бизнес

КОВИД-ын нөлөөгөөр бизнесүүдэд учирсан эрсдэл, бий болсон боломжууд болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар форумын энэ хэсэгт хэлэлцэх болно.

“МАНДАЛ ЭРСДЭЛИЙН ФОРУМ” 2021 оны 10 сарын 19-ний өдөр 14:00 цагаас Онлайн  хэлбэрээр зохион байгуулагдана.

Арга хэмжээнд бүртгүүлэх бол энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах → 7575 2000