Аялахад хамгийн тохиромжтой, манай улсаас ВИЗГҮЙ зорчдог 8 улс

Хил нээх сургаар ГАДААД АЯЛАЛ төлөвлөх гэсэн чинь хаашаа аялах уу гээд эргэлзээд суугаа юм биш биз? Өвлийн хүйтнээс өмнө, намрын хаалтаа хийгээд гадаад орныг зорьж хэсэг хугацаанд ч болов амраад ирэхийг хэн хүнгүй л хүсэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэгвэл хаашаа аялвал өдийд тохиромжтой тухайд, Монгол улсын иргэд визгүйгээр зорчиж болдог Азийн 8 орны жуулчид ихээр очдог газруудын хамт энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

Манай улсын иргэд 17 улс руу визгүйгээр зорчдог бөгөөд үүнд Азийн 11 орон багтдаг билээ.  Та дараах 5 орноор 14-9 хүртэлх хоног визгүйгээр зорчих боломжтой юм. Харин аяллын маршрутдаа эдгээр газруудыг заавал багтаагаарай.

1. Хонгконг (визгүйгээр 14 хүртэлх хоног зорчино)

 

Дисней лэнд, Мадам Туссо музей, Хотын урлагийн талбай, Лэшаны Аварга Буддагийн хөшөө, Холливуудын зам, Ялалтын оргил

2. Тайланд (визгүйгээр 30 хүртэлх хоног зорчино)

 

Пукет арал, Ао панг бэе маринь үндэсний парк, Их харш, Канчанбури эрэг, Ко лип арал, Ко пи пи арал, Сукотай түүхэн парк

3. Макао (визгүйгээр 90 хүртэлх хоног зорчино)

 

Макаогийн Венец, А Ма хийд, Макао цамхаг, Күн ламын хөшөө, Вино болон Гранд приксийн музей

4. Малайз (визгүйгээр 30 хүртэлх хоног зорчино)

 

Жорж таун, Лангкави эрэг, Камероны өндөрлөг цайн талбай, Петронас хос цамхаг, Перхентиан арал, Таман Негэр парк

5. Филиппин (визгүйгээр 21 хүртэлх хоног зорчино)
 

Боракай арал, Донсол аквариум, Пуэрто Принцесса газар доорх гол, Малапаскуа арал, Мэйон галт уул, Тубатаха усан доорх аялал

6. БНХАУ (визгүйгээр 30 хүртэлх хоног зорчино)

Солонгон уул, Хонг тосгон, Цэцэгт Вуюуан тосгон, Зангжиажие эгц хадан хясаа, Юанян шаталсан тал, Цагаан хэрэм

7. Сингапур (визгүйгээр 14 хүртэлх хоног зорчино)

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Маринь бэй сэндс, Найт сафари амьтны хүрээлэн, Орчард гудамж, Сентоза арал

8. Турк (визгүйгээр 30 хүртэлх хоног зорчино)

Мардин хот Анталиа эрэг, Мармарис далайн эргийн бааз, Эртний хот Эпэсус, Истанбул хот, Кападокиа-гийн өвөрмөц тогтоц бүхий уулс