Шинэ оноо шинэ зорилготой угтъя!

4 сар, 3 долоо хоног өмнө

Хуучин он улиран одож, шинэ он эхлэх гэж байгаатай холбогдуулан хүн бүр дотроо шинэ зорилго, зорилтуудыг тавьдаг... харамсалтай нь дийлэнх нь шинэ он эхэлмэгц зорилгуудаа мартдаг байна. Бид өдөр бүр өөртөө зорилгууд тавьж, тэдгээрийгээ даван туулснаар өнөөдөртэй золгож байна. Гэвч яагаад хүмүүсийн 92% нь Шинэ оны төлөвлөгөөгөө биелүүлж чаддаггүй вэ?

ХҮЧИЛСЭН ӨӨРЧЛӨЛТ VS УХАМСАРЛАСАН ӨӨРЧЛӨЛТ

1 сарын 1-ний өдрийн төлөвлөгөөний асуудал нь бид түүнийгээ 12 сарын 31-ний орой, оройн хоол идэж байхдаа гаргадагт байна. Өөрчлөлтийг хүсэж байгаа бол түүнийгээ ухамсартайгаар төлөвлөсөн байх хэрэгтэй. Чи:

  • Өөрчлөлтийг чин сэтгэлээсээ хүсэж байх ёстой
  • Өөрчлөлтөд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байх ёстой
  • Зорилгодоо хүрэх явцад үүсэх асуудлуудыг даван туулдаг байх ёстой

Хэзээ ч зажилж чадахаасаа илүүг бүү хаз. Ямар нэг үйлдлийг зуршил болгохын тулд 66 хоног шаардлагатай байдаг гэдгийг сана. Хуанли дээр зорилтот өдрүүдээ тэмдэглэж, өдөр өдрөөр зорилго руугаа тэмүүл.

ЗОРИЛГОДОО ХҮРДЭГ 8%-ИЙН НЭГ БОЛЦГООЁ

Зорилго тавиад түүндээ хүрч чаддаг хүмүүсийн зөвлөгөөнүүд шинэ оны төлөвлөгөөгөө биелүүлэхэд тань тус дэм болно.

1. Зорилго тавихдаа тодорхой бай

Тодорхой бус зорилго тавьж өөрийгөө азгүй байдалд бүү оруул. Хэрвээ жин хасах гэж байгаа бол “жин хасах” гэхийн оронд “10 долоо хоногийн турш, долоо хоног бүр 400гр хасна.” гэсэн зорилго тавьбал төлөвлөх, үр дүнгээ хэмжих, зорилгодоо хүрэхэд илүү хялбар байх болно.

2. Алхам бүрээ төлөвлөсөн дэлгэрэнгүй төлөвлөгөө гарга.

Долоо хоногт 400гр хасахын тулд юу хийх шаардлагатай вэ? “Идэж буй зүйлийнхээ илчлэгийг өдөр бүр хянах, тэгш өдрүүдэд жинтэй дасгал хийх, сондгой өдрүүдэд 45 минутын эрчимтэй дасгал хийх” Ийм байдлаар хийх зүйлсээ дэлгэрэнгүй төлөвлөх хэрэгтэй.

3. Өөрийгөө идэвхжүүлэх, үнэт зүйлд чинь суурилсан амны уншлагатай бол

Чи өөрөө өөртөө зориулж шинэ зорилго тавьсан гэдгээ мартаж болохгүй. Өөрийг чинь идэвхжүүлэх, үнэт зүйлсэд чинь суурилсан ишлэл, зоригжуулах үгийг цаасан дээр бичээд толиныхоо хажууд байрлуул. Тэгээд түүнийгээ өглөө бүр харж, хаашаа явж байгаагаа өөртөө сануулж бай. (Шүтдэг, дэмждэг хүний хэлсэн үгнүүд сайн идэвхжүүлэгч байж чаддаг.)

4. Буцаад мориндоо морд

Би зорилгоосоо няцдаг. Гэхдээ энэ нь зорилгоо бүр мөсөн хаях шалтгаан биш. Шинэ хэл сурахыг хүсэж байна уу? 1-2 өдөр хичээлээ хийгээгүй юу? Ингээд хаячхаж болохгүй. Өөрийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг хар (#2), үнэт зүйлээ сана (#3) тэгээд буцаад мориндоо морд. Бидэнд хийх зүйлс их байна.

ТУСЛАЛЦАА АВ

Төлөвлөгөөтэй байсан ч, ганцаараа хийж байх үед зорилгоосоо буцах амархан. Тиймээс бага зэрэг туслалцаа ав.

  • Ижил хүсэлтэй найзаасаа хамтдаа зорилгодоо хүрэх санал тавь.Ингэснээр санал бодлоо солилцож, бие биенийгээ дэмжин ажиллах боломжтой.
  • Сэтгэл зүйн дэмжлэг хүс.Найзууд болон гэр бүлийнхэндээ өөрийн тавьсан зорилгын талаар хэлж, сануулж, дэмжиж байхын хүс.
  • Алдах юмтай бол.Өөртөө амласнаа биелүүлэхгүй бол сайн үйлсэд 100$ хандивлана гэсэн амлалт байвал яаж байна.
  • Мэргэжлийн хүний тусламж авах.Ямар ч зорилго байсан, чамд тусалж чадах хүмүүс байгаа: хувийн дасгалжуулагч, сэтгэл зүйч, гитарын багш ....
  • Тус болох нөөц бололцоог ашигла. Гар утасны апп, онлайн дэмжлэг, сануулгууд ашиглавал илүү үр дүнтэй.

1 сарын 1-ээс эхэлбэл, 3 сарын эхээр чи шинэ зуршилтай болсон байна. Тийм ч хол сонсогдохгүй байгаа биз. Харин хол санагдсан өдрүүдэд, төлөвлөгөөгөө дагах сонголтыг чи өнөөдөр л хийхэд хангалттай гэдгийг сана. Маргааш энэ сонголтоо дахиад хийхэд л болно.



Шинэ онд тавьсан зорилгодоо хүрэх аялалд гэнэтийн таагүй эрсдэл, түүнээс үүдэх санхүүгийн дарамтад орохгүйн тулд эд хөрөнгө, эрүүл мэндээ даатгуулахаа мартуузай.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?
Эрүүл мэнд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?

Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа аш...

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...