Гэмт хэрэг нь аль ч оронд байдаг нийгмийн амьдралын сөрөг үр дагавар бөгөөд түүний нөхцөл байдал, өөрчлөлт нь улс орон бүрийн хувьд өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг.  Гэмт хэрэг нь улс орны эдийн засгийн чадавх доройтож ажилгүйдэл, ядуурал нэмэгдэхэд даган нэмэгддэг зүй тогтолтой.


Гэмт хэргийн эрсдэлийн индексийг тооцохдоо тухайн жилд гарсан гэмт хэргийн тоо, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирлын дүнг харгалзан үздэг.

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2017 онд гэмт хэргийн эрсдэлийн индекс өмнөх оноос 0.3 нэгжээр буурч 6.0 нэгж гарсан байна. Үүнд нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50%-аар буурсан нь нөлөөлсөн.

2017 онд Монгол улсад нийт 32,259 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 10,513 хүний бие махбодь гэмтэж, 1,129 хүн нас барж, 198 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 9,019 хүн шүүхээр ял шийдвэрлүүлжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 68% нь Улаанбаатар хотод 32% нь хөдөө орон нутагт гарсан бөгөөд аймгуудаас Орхон, Төв аймгуудад хамгийн их гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

2017 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайн сэдэлтэй гэмт хэрэг нийт гэмт хэргийн 64%-ийг эзэлж байна.


Гэмт хэргийн тоо, төрлөөр


Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, оногдуулж болох ялын хүнд, хөнгөнийг харгалзан гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилдаг. 2017 онд хүндэвтэр гэмт хэргийн тоо 56%-аар буурч, хүнд гэмт хэргийн тоо 4 дахин өсч онц хүнд гэмт хэргийн тоо 2 дахин буурчээ.


Гэмт хэргийн тоо

Дэлхийн 125 орныг гэмт хэргийн эрсдэл хамгийн өндөртэйгөөс нь эхлэн жагсааснаас манай улс 12-т орсон бөгөөд, Улаанбаатар хот нь дэлхийн 378 хотоос 39-т жагссан нь манай улсын гэмт хэргийн эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тус жагсаалтаар дэлхийн хамгийн их гэмт хэрэг гардаг хот нь Венесуэл улсын Каракас хот байсан бөгөөд тул улсад жилд дунджаар 26,000 гаруй хүн амины хэрэг гардаг байна. Харин хамгийн амгалан тайван хотоор Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хот, хамгийн амар тайван улсаар Катар улс тодорчээ. Катар улсын хувьд хүн амь, хүчирхийллийн гэмт хэрэг маш бага гардаг ба хамгийн их гардаг гэмт хэрэг нь халаасны хулгай байдаг байна.


Улс орнуудын гэмт хэргийн эрсдэлийн индекс


2017 онд  Монгол улсад гэмт хэрэгт холбогдсон 10 хүн тутмын 5 нь ажилгүй, 4 нь бүрэн дунд боловсролтой иргэд байсан бөгөөд 10 гэмт хэрэг тутмын  3 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс харахад хүн амын боловсролын түвшин, ажилгүйдлийн түвшин, архи согтууруулах ундааны хэрэглээ нь нийгэмд гэмт хэрэг өсөхөд шууд нөлөөлдөг байна. Тиймээс гэмт хэргийн эрсдэлийг бууруулахын тулд архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, боловсролын түвшинг дээшлүүлэх, эдийн засгаа төрөлжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл 2005 онд  АНУ-н Өмнөд Дакота муж улсад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг дараа нь байнгын хяналтад байлгах болсон нь тус мужийн гэмт хэргийн гаралтыг мэдэгдэхүйц бууруулсан байна.


Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" дээр үндэслэсэн болно.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...