Өвчлөлийн эрсдэл

2 сар, 3 долоо хоног өмнө


Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь улс орны хөгжлийн үндэс юм. Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын тоо өсч нас баралт буурч байгаа ч өвчлөл их байгаа нь хамгийн ихээр анхаарвал зохих асуудал болоод байна. Үүнд монголчуудын эрүүл мэндийн боловсрол дутмаг, буруу хооллолт, архи тамхины хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, эрүүл мэндийн үйлчилгээний түвшин хангалтгүй зэрэг маш олон хүчин зүйлс нөлөөлж байна.


Өвчлөлийн эрсдэлийн индексийг тооцохдоо нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо, хорт хавдраар өвчлөгчдийн тоог харгалзан үздэг.

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.


2017 оны өвчлөлийн эрсдэлийн индекс өмнөх онтой харьцуулахад 1.0 нэгжээр буурсан байна. Үүнд:

  • Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 36%-аар
  • Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо   1.3%-аар
  • Хорт хавдраар өвчлөгчдийн тоо 1.3%-аар тус тус буурсан нь нөлөөлсөн.

2017 онд улсын хэмжээнд 44,300 хүн халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд энэ нь 2016 оноос 25,367 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. 2016 онд улаан бурхан, гар хөл амны өвчин зэрэг халдварт өвчнүүд маш ихээр тархаж эдгээрээс үүдэлтэй  хүн амын нас баралт ихсэж байсан бол 2017 онд эдгээр өвчнүүд харьцангуй бага гарсан. 2017 онд гарсан халдвар өвчнүүдийн дийлэнх хэсгийн амьсгалын замын халдварт өвчин, бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна.


2017 онд бүртгэгдсэн халдварт өвчний төрлүүд


2017 онд 18,800 хүн хорт хавдраар өвчилж, 4,099 хүн нас барсан бөгөөд шинээр бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлыг хүйсээр ангилбал 58% нь эрэгтэй, 42% нь эмэгтэйчүүд байна. 

Хорт хавдрын тохиолдлын хувь, хүйсээр


2017 онд Монгол улсад 100,000 хүн ам тутамд 197 хүн хорт хавдраар нас барсан ба дэлхийн 183 улсаас хамгийн их хүн нас барсан улс болсон байна. Хорт хавдар дотроос элэг, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд уушги, умайн хүзүүн гэх мэт бусад хавдраар ч мөн дээгүүр байр эзэлсэн нь маш аюултай үзүүлэлт юм.


100,000 хүн амд ногдох хорт хавдраар нас барсан хүний тоо. 
Эх сурвалж : www.worldlifeexpectancy.com

Дээрх тоо баримтуудаас харахад манай улсын хувьд 2017 онд өвчлөлийн эрсдэлийн индекс буурсан ч дэлхийн бусад улстай харьцуулахад өндөр байгаа учир энэхүү эрсдэлийг бууруулах арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Халдварт өвчнийг бууруулах хамгийн чухал алхам нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм. Ард иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг сурталчилж түгээн дэлгэрүүлэх, дархлаажуулалтад тогтмол хамруулах,  халдварт өвчний тандалтыг эрчимжүүлж гарсан тохиолдолд эрт үед нь илрүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.

Хорт хавдрын өвчлөлтийн хувьд манай улсын иргэдийн хорт хавдрын дийлэнх нь хожуу оношлогддог. БНСУ-д ходоодны хорт хавдар өндөр байдаг ч эрт илрүүлэлт нь 80 хувьтай, эдгэрэх магадлал нь 65-аас дээш хувьтай байдаг. Иймээс хорт хавдрыг бууруулахын тулд эрт илрүүлдэг байх нь маш чухал бөгөөд ард иргэд тогтмол шинжилгээ оношилгоонд хамрагддаг байх хэрэгтэй.

Эдгээрээс гадна ард иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч эрүүл зөв амьдралын хэвшилтэй болох нь өвчлөлийн эрсдэлийг бууруулах хамгийн зөв зам юм.



Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" -д үндэслэсэн болно.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...