ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

Мандал Даатгал ХК (цаашид “Компани” гэх)-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (цаашид "Ээлжит бус хурал” гэх) нь 2018 оны 12-р сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад Блю Скай Зочид буудлын Кристал танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

Ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  • Компанийн хувьцааг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагааны хэрэгжилт, үр дүн болон уг ажиллагаатай холбогдон гарсан зардлын тайлантай танилцах;
  • Компанийн шинэчилсэн дүрмийг батлах;
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох;

Ээлжит бус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2018 оны 11-р сарын 20-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна. Тус өдрөөс хойш хувьцаа худалдан авсан хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллагаа[US1] с өгсөн зөвшөөрөл болон хувьцаа худалдан авсныг нотлох гэрчилгээг Ээлжит бус хурлын тооллогын комисст 2018 оны 11-р сарын 30-ны өдрийн [US2] 12 цаг 00 минутаас өмнө ирүүлснээр Ээлжит бус хуралд оролцох, санал өгөх эрхтэй болохыг анхаарна уу.

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит бус хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Паркплэйс Оффис, Чингисийн өргөн чөлөө – 24, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14241 хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2018 оны 12-р сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут байна.

Ээлжит бус хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Комиссын гишүүдийн нэрс

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1

З.Одмаа

7577-3000

odmaa@mandal.mn

2

Э.Удвал

7577-3000

udval@mandal.mn

3

Б.Үлэмж

7577-3000

ulemj@mandal.mn


Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд Паркплэйс Оффис, 3 давхарт.

Имэйл: info@mandal.mn

Утас: 75773000


[US1]to be determined. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХХК?

[US2]итгэмжлэл, саналын хуудас бүртгэх өдөртэй адилхан байж болно. Эсвэл хурлаас өмнө хэдийд ч байж болно.

Календарь

Өнгөрсөн үйл явдлууд